Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын ээлжит бус IV хуралдааны товыг тогтоов.

2021-07-24

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 07дугаар сарын 24-ний өдрийн хурлаар:

1.Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус IV хуралдааны товыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт хуралдаж ,Улиастай сумын 2021 оны төсөвт тодотгол хийх тухай, Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнөөс хасагдах ажил арга хэмжээг батлах тухай, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдэд орон нутгийн хөгжлийн сан, татварын давсан орлогын зориулалт өөрчлөх эрх шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх тухай тогтоол гарган, хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажиллахыг ИТХ-ын ажлын алба, сумын ЗДТГ-т үүрэг болголоо.

2. Улиастай сумын ИТХ-ын 2022 оны төсвийн төслийг нягтлан бодогч Ё.Бямбасүрэн танилцуулан хэлэлцүүллээ. 

Хуралдаан 85,7 хувийн ирцтэйгээр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%