Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан болж өндөрлөв.

2021-08-09

          Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус IV хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагт ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн хурлыг танхим, цахим хослуулсан хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хуралдаанд танхимаар 22, цахимаар 3 төлөөлөгч оролцож ээлжит бус 4-р хуралдаан 80,6 хувийн ирцтэй байгааг хурлын дарга Д.Саранцэцэг танилцуулан хурлыг нээж, удирдан явуулав.  Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  1. Улиастай сумын 2021 оны төсөвт тодотгол хийх тухай
  2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай
  3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд орон нутгийн хөгжлийн сан, Татварын давсан орлогын зориулалт өөрчлөх эрх шилжүүлэх тухай

       Сумын Засаг даргын орлогч Ч.Батсүх хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулав. ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлуудтай холбоотой асуултыг тухай бүр асууж, саналаа хэллээ.  Сумын Засаг дарга Ч.Наранбат, Засаг даргын орлогч Ч.Батсүх нар төлөөлөгчдийн асуултад холбогдох хариултуудыг өглөө.  

    Хуралдаан хэлэлцэх асуудлуудаа амжилттай хэлэлцэж дууссаны дараа ИТХ-ын дарга Д.Саранцэцэг “Манай төлөөлөгчид Улиастай сумаас 2021 онд хийж хэрэгжүүлж буй ажлуудтай холбоотой сумын удирдлагуудаас асууж тодруулах зүйл, санал байвал чөлөөтэй ярилцаарай” гэхэд ИТХ-ын төлөөлөгчид нэлээд хэдэн санал хэлж, мөн сонирхсон асуултууддаа хариулт авч харилцан мэдээлэл солилцлоо.

      ИТХ-ын дарга Д.Саранцэцэг хуралдааныг хааж “Хуралдаандаа идэвхтэй оролцож үнэтэй санал бодлоо илэрхийлсэн эрхэм төлөөлөгч та нартаа баярлалаа. Хэдийгээр ковидын нөхцөл байдлын улмаас хийхээр төлөвлөгдсөн олон нийтийг хамарсан олон ажил хойшлогдож байгаа ч төлөвлөсөн бусад үйл ажиллагааг цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлэхийн төлөө бид бүхэн идэвх санаачлагатай ажиллахгүй  бол  намрын их ажил тулж, өвлийн бэлтгэл ажил хаяанд ирээд байна. Хуралдаанаас гарч байгаа тогтоол шийдвэрт эрхэм төлөөлөгчид, сумын Засаг дарга түүний Тамгын газар, сумын ИТХ-ын тэргүүлэгчид, түүний ажлын алба хариуцлагатай хандаж ажиллахыг хүсье. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн хуралдаан хаасныг мэдэгдэв.

     Ийнхүү сумын ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%