Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Тэргүүлэгчид хуралдлаа.

2021-06-29

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн XIII хурлаа танхим цахим хослосон хэлбэрээр 85.7 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар:

1.Эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх санаачлагатай олон жил ажиллаж, амжилт гаргасан 27 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжилсан хүсэлтийг хэлэлцэн,  шагналд тодорхойлогдсон иргэдийн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 71 дүгээр зарлигийн дагуу  бүрдэл болгон аймгийн Засаг даргад уламжлахыг сумын Засаг даргад үүрэг болгосон тогтоол гаргалаа.

2.Ашиглалтын хугацаа дууссан болон ашиглах боломжгүй болсон 87 нэр төрлийн 16569153 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг актлаж данснаас хасах зөвшөөрөл хүссэн ЕБ-ын Дэвшил сургуулийн хүсэлтийн дагуу Өмч хамгаалах зөвлөл газар дээр очиж ажилласан дүгнэлтийг танилцуулан дэмжсэн тогтоол гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%