Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлын тов тогтоолоо.

2021-06-15

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хурал 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдаж 3 асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа. 

  1. Шагналд уламжлах тухай- Нутаг орныхоо хөгжил дэвшилд ухамсат амьдралаа зориулан, өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 41 иргэнийг төрийн дээд олон медалиар шагнуулахаар уламжилсан Улиастай сумын Засаг даргын хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн тогтоол гарган  аймгийн Засаг даргад уламжлахыг үүрэг болгов
  2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай- "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах хяналт тавих журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.11 дэх заалтад заасны дагуу Улиастай сумын СХС-нд 187 сая төгрөг төвлөрсөн тул төсөл сонгон шалгаруулах тов зарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлыг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэж товлон тогтоол гаргалаа.
  3.  Бусад асуудал- Улиастай сумд Цагдаагийн нэрэмжит гудамжтай болох тухай Цагдагийн газраас ирүүлсэн хүсэлтийг судлаж дахин хэлэлцэхээр болсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%