Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын ИТХ, ЗДТГ-ын 2020 онд санхүүгийн зөрчилгүй ажилласан байна.

2021-05-28

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хурал 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж 2 асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Шагналд уламжлах тухай- Нутаг орныхоо хөгжил дэвшилд ухамсарт амьдралаа зориулан өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 35 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжилсан Улиастай сумын Засаг даргын хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн тогтоол гарган, аймгийн Засаг даргад уламжлахыг үүрэг болгов.
  2. Улиастай сумын ИТХ, ЗДТГ-ын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах- Улиастай сумын ИТХ-ын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Төрийн аудитын газар, ЗДТГ-ын тайланд Сүлд аудитын компани аудит хийж зөрчилгүй тайлан ирүүлснийг нягтлан бодогч Ё.Бямбасүрэн танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%