Төрөлх Улиастай сумынхаа төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэдэд шагнал гардуулах ёслол боллоо.Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т. Тэгшжаргал, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар гардууллаа.Монгол улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтангадас одонгоор 8, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1 иргэн шагнууллаа.