Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.

2021-04-29

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчид  2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулах тухай, Суи хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулах тухай, Шагналд уламжлах тухай гэсэн асуудлыг хэлэлцлээ.Энэ удаагийн хурлыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан танхим, цахим хослосон хэлбэрээр зохион байгууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 153 угаар тогтоолоор батлагдсан " Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах,тайлагнах, хяналт тавих журам"-ын 3 дугаар зүйлийн 3.3.2, 3.3.3 дахь заалтуудыг үндэслэн дээрх зөвлөлүүдийг байгууллаа.

Улиастай сумын иргэдээс "Монгол улсын ардын жүжигчин" цолоор 1, "Алтан гадас" одонгоор 6 иргэн төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлсныг аймгийн Засаг даргад уламжлахыг сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбатад үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%