Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц байрлуулах байршлыг баталлаа.

2021-03-30

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хурал 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 11.00 цагт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан100 хувийн ирцтэй хуралдлаа.

  1. Ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц байрлуулах байршил тогтоох тухай 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д "Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай ,олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ" 37 дугаар зүйлийн 37.3-д " Зурагт самбар, дэлгэцийг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүй байрлуулах бөгөөд зурагт самбар байрлуулах  гудамж талбай олон нийтийн газрын байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухай сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ" гэж заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн суртачилгааны хугацаанд Улиастай сумын нутаг дэвсгэрт ухуулах хуудас, зурагт самбар байрлуулах байршлыг баг тус бүрээр нь хэлэлцэн тогтоолоор баталлаа.

        2. Амьжиргааг дэмжиж зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д " Энэ хуулийн 3.1.2, 3.1.5, 18.2.4-т зааснаас бусад иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх асуудлаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл/ цаашид "зөвлөл" гэх/ сум хороонд ажиллана" 27.2-д " Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор сум, хороонд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, хороонд иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн батална" 27.3-д "Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ. 27.3.1  нийгмийн ажилтан 1 хүн, 27.3.2 төрийн байгууллагын төлөөлөл 2 хүн, 27.3.3 иргэний төлөөлөл 2 хүн, 27.3.4 төрийн бус байгууллагын төлөөлөл 2 хүн" 27.6-д " Зөвлөлийн үйл ажиллагаанд суманд  иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчид, хороонд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хяналт тавьж ажиллана" гэж заасны дагуу Улиастай сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг сумын Засаг даргын санал болгосноор 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор албажууллаа.

           3. Шагналд уламжлах тухай

Нийгэмд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 3 иргэнийг Монгол улсын төрийн дээд одонгоор шагнуулахаар уламжилсан сумын Засаг дарга, хотын захирагчийн санал болон холбогдох материалыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 71 дүгээр зарлигийн дагуу бүрдэл болгож аймгийн Засаг даргад уламжлах тухай тогтоолыг гарган сумын Засаг дарга, хотын захирагчид хүргүүллээ.

Улиастай сумын ЗДТГ-аас, Улиастай сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Улиастай сумын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, Засаг даргын 2021 оны хөгжлийн төлөвлөгөө бүхий 2 товхимол гаргасныг Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч нарт хүргүүлэхээр Улиастай сумын ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%