Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

"Эхийн алдар" I, II зэргийн одонгоор 33 иргэнийг шагнуулахаар уламжлав

2021-03-11

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 57.1 хувийн ирцтэй хуралдаж 4 асуудал хэлэлцэв. Үүнд:

1."Эхийн алдар" одонгоор шагнуулахаар уламжлах тухай.

"Эхийн алдар" I зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан 3, II зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан 30 иргэний материалыг хэлэлцэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарган аймгийн Засаг даргад уламжиллаа.

2."Улиастай сумын хөгжлийн төлөвлөгөө-2021" арга хэмжээний  танилцуулга

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дах хэсэгт " Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батлан хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу 2021 онд 130 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөг Засаг даргын орлогч Ч.Батсүх танилцуулан, Тэргүүлэгчийн асуусан асуултанд тодруулга мэдээлэл хийлээ.

3.Хөрөнгө бэлтгэх санал дэмжих тухай

ЕБ-ийн Дэвшил сургууль, сургуулийн гадна орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл үйлдвэрлэлийн зардлаас 560000 төгрөгийн үнэ бүхий өндөр хүчин чадалтай камер, хард диск худалдан авах хүсэлт ирүүлснийг " Хөрөнгө бэлтгэх санал дэмжих тухай" тогтоолоор албажуулан аймгийн ИТХ-д уламжиллаа.

4.Шагналд уламжлах тухай

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 18 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжилсан Улиастай сумын Засаг дарга, хотын захирагчийн хүсэлтийг хэлэлцэн дэмжиж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%