Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай суманд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хэсгийн төвийг тогтоов.

2021-02-19

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хурал 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 10.00 цагт 57.1 хувийн ирцтэйгээр хурлын даргын өрөөнд хуралдав. 

1".Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө" хэлэлцэх тухай асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Намжилмаа танилцуулж хэлэлцүүлэв. "ИТХ-ын Тэргүүлэгчид ажлын албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө"-нд Тэргүүлэгчдийн гарсан саналыг тусган батлахаар шийдвэрлэлээ.

2."ИТХ, Тэргүүлэгчид ,ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам"  хэлэлцэн батлах тухай асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Намжилмаа танилцуулж хэлэлуүүлэв. Хэлэлцүүлж байгаа асуудалд тэргүүлэгчдээс гарсан санал, засвар өөрчлөлтүүдийг тусган батлахаар шийдвэрлэлээ.

3. "Сонгуулийн хэсгийн төв тогтоох тухай" асуудлын хүрээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Намжилмаа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоот болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтууд, сонгуулийн хэсгийн төвөөр тогтоосон байршлуудыг танилцуулан хэлэлцүүлж " Сонгуулийн хэсгийн төв тогтоох тухай" тогтоолыг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлав.

4."Улиастай сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" асуудлыг ИТХ-ын дарга Д.Саранцэцэг танилцуулан хэлэлцүүлж "Улиастай сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" тогтоолыг батлууллаа.

5."Төрийн шагналд уламжлах тухай" асуудлыг ЗДТГ-ын архив албан хэргийн эрхлэгч М.Баярцэцэг танилцуулан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан  иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэхээр Хөдөлмөрийн гаьъяаны улаан тугийн одонгоор 3, Алтангадас одонгоор 11, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 нийт 17 иргэнийг шагнуулахаар "Төрийн шагналд уламжлах тухай" тогтоол гаргаж, холбогдох материалын хамт аймгийн Засаг даргад уламжлахыг сумын Засаг дарга, хотын захирагч (Ч.Наранбат)-д үүрэг болгов

6. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн "Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах ил тод байдлыг нэмэгдүүлэх" (BEST) хөтөлбөрийн танилцуулгыг хөтөлбөрийн зохицуулагч  М.Цэрэндулам хийж цаашид нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах талаар саналаа хэлж, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%