Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын ИТХ-ын III хуралдааны товийг тогтоов

2020-12-30

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн III хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдлаа.

1 Улсад олон жил үр бүтээлтэй ажилласан 19 иргэнийг төрийн дээд одон медиалаар шагнуулахаар уламжилсан сумын Засаг даргын хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн шийдвэр гарган албажуулж аймгийн Засаг дарга уламжлахыг даалгалаа

2. Улиастай сумын ИТХ-ын III хуралдааныг 2021 оны 01дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагт Улиастай сумын ИТХ-ын Иргэний танхимд хуралдуулж, хуралдаанаар Улиастай сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Татварын давсан орлогын хуваарилалт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө,Улиастай суманд мөрдөгдөх малын тоо толгойн татварын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэв.

3. Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн мэдээтэй танилцаж, Улиастай суманд мөрдөгдөх малын тоо толгойн татварын хувь хэмжээний талаарх тооцоо судалгааг нарийвчлан хийж 2021 оны 01дүгээр сарын 07-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр ЗДТГ-т үүрэг болгов.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%