Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хурал хуралдлаа

2020-12-21

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж :

  1. ЕБ-ийн Дэвшил сургуулиас ирүүлсэн  хөрөнгө бэлтгэх хүсэлтийг хэлэлцэн ирүүлсэн материалыг аймгийн  Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлснээр аймгийн ИТХ-ээр хэлэлцэн шийдвэр гаргалаа.
  2. Улиастай сумын ЗДТГ-ын Хоршоо жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа  ковид 19 цар тахлын улмаас бүхи нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтовортой байлгах, ажлын байрыг хадгалах, санхүүгийн боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор, СХС-аас зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эргэн төлөлт нь хэвийн хийгдэж байгаа зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргуулах хүсэлт ирүүлснийг хэлэлцээд СХС-ийн зээл нь Монгол улсын Засгийн газрын  2020 оны 183дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/373 дугаар тушаалын зээл хойшлуулах ангилалд байхгүй учир шийдвэр гаргах боломжгүй гэж шийдвэрлэлээ.
  3. ХТҮА-ны санхүүгийн болон үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг хэлэлцээд Төсөв, санхүү, эдийн засаг, өмчийн харилцааны байнгын хороог ажиллуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж тус байгууллагын дарга, нягтлан бодогч нарт шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэх үүрэг чиглэл хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%