Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал хуралдлаа

2020-12-17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улиастай сумын ИТХурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасны дагуу  Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж Засаг даргын орлогч томилох тухай, Хөрөнгө бэлтгэх санал дэмжих тухай, 2020 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, 2021 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалттай танилцах/ сум баг тус бүрээр/, 2019 оны татварын орлогын тайлан, 2020 оны татварын орлогын бүрдүүлэлт, ИТХ, ЗДТГ-ын 2020 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон 2021 оны төсөв, СХС-ийн тайлан, СХС-ийн зээлдэгчдийн зээл хойшлуулах үндэслэлийн талаар тайлбар мэдээлэл, АДЗ-ийн тайлан, ХТҮА-ны үйл ажиллагааны тайлан, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Хурлын бодлогын хорооны ажиллах журам бүрэлдэхүүнийг хэлэлцэх, ИТХ-ын ээлжит II хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн хурлын тэмдэглэл тогтоолоор холбогдох шийдвэрийг гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%