Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

МЭНДЧИЛГЭЭ

2020-12-29

Нутгийн зон олондоо Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт өдөр мэндийг хүргэе.

 Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмрээ оруулсан 1911 оны “Үндэсний эрх чөлөө”-ний  хувьсгалыг  манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан гэж дүгнэдэг  бөгөөд 109 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хөгжил дэвшил, бизнесийн өргөн боломжтой, гэгээлэг ирээдүйтэй улс болон хөгжиж байна.  

Өнөөдөр энэ түүхт өдрийг  бид улс оронд  маань цар тахал дэгдсэн хүндхэн цаг үед гүн гүнзгий ач холбогдлоор нь, шинэлэг утга агуулгаар нь  тэмдэглэж байна.

 Өвөг дээдсийнхээ өнөөдрийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг улам бүр батжуулан хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн  эрхэм үүрэг, зорилго билээ.

 Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%