Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

УРИАЛГА

2020-09-09

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д зааснаар жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон 25 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Уг арга хэмжээний хүрээнд:

1.  "Төгс буянт жавхлант" хийдийн лам хуврагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн 09 дүгээр сарын 10-ны өдөр "НАЙДАН ЧОГО" хурах тул сүсэгтэн олон та бүхэн даган баясах

2. Улиастай сумын хэмжээнд авто замын хөдөлгөөнд оролцож  байгаа жолооч нар 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00-11.20 цагийн хооронд тээврийн хэрэгслийн гэрлийг асааж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийг уриалж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%