Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

2019-02-26

Ажлын төсөл 20190107

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

 

/шинэчилсэн найруулга/

 

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

1.1.Энэхүү   хуулийн   зорилго   нь   Монгол   Улсын   засаг   захиргаа,   нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний  чиг  үүрэг,  удирдлагын  тогтолцоо,  үйл  ажиллагааны зарчим,   зохион   байгуулалт,   эдийн   засгийн   үндэс   болон   түүнийг   байгуулах, өөрчлөх,  татан  буулгах,  бусад  байгууллагатай  харилцах  журамтай  холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

 

2.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол  Улсын  олон  улсын  гэрээнд  Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

 

3.1.Монгол  Улсын  нутаг  дэвсгэр  засаг  захиргааны  хувьд  аймаг,  нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

 

3.2.Аймаг  нийслэл,  сум  дүүрэг  нь  хуулиар  тусгайлан  олгосон  чиг  үүрэг, өөрийн  удирдлага  бүхий  засаг  захиргаа,  нутаг  дэвсгэр,  эдийн  засаг,  нийгмийн цогцолбор мөн.

 

3.3.Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн.

 

3.4.Баг, хороо нь хуульд тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

3.5.Аймаг,  сум  нь  энэ  хуульд  заасан  журмын  дагуу  байгуулагдсан  хот, тосгонтой, дүүрэг нь тосгонтой байж болно.

 

 

1 Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт бүртгэгдсэн.

 

 

4 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах

 

4.1.Дараах   тохиолдолд   аймаг,   сум,   дүүрэг   байгуулах,   өөрчлөх,   татан буулгах асуудлыг хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

 

4.1.1.аймаг,  сум,  дүүрэг  шинээр  байгуулах  саналыг  тухайн  нутаг дэвсгэрт байнга оршин суудаг насанд хүрсэн иргэдийн гуравны хоёр нь гаргасан;

 

4.1.2.аймаг,   сум,   дүүрэг   өөрчлөх,   татан   буулгах   саналыг   тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргасан.

 

4.2.Дараах   тохиолдолд   баг,   хороо   байгуулах,   өөрчлөх,   татан   буулгах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ:

 

4.2.1.баг,  хороо  шинээр  байгуулах  саналыг  тухайн  нутаг  дэвсгэрт байнга оршин суудаг насанд хүрсэн иргэдийн гуравны хоёр нь гаргасан;

 

4.2.2.баг,  хороог  өөрчлөх,  татан  буулгах  саналыг  Иргэдийн  нийтийн хурал гаргасан.

 

4.3.Ээлжит  сонгуулийн  жил  сум,  дүүрэг,  баг,  хороог  шинээр  байгуулах, өөрчлөх татан буулгахыг хориглоно.

 

5 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс

 

5.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот, тосгон нь хилийн цэстэй байна.

 

5.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөх асуудлыг аймаг,  нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  хурлын  саналыг  үндэслэн  Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

5.3.Хот,  тосгоны  хилийн  цэсийг  тогтоох,  өөрчлөх  асуудлыг  тухайн  хот, тосгоныг   харьяалж   буй   засаг   захиргаа,   нутаг   дэвсгэрийн   нэгжийн   иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ.

 

5.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн асуудлаар аймаг, нийслэл харилцан  адилгүй  саналтай  байсан  нь  уг  асуудлаар  Улсын  Их  Хурал  шийдвэр гаргахад саад болохгүй.

 

5.5.Хот,  тосгоны  эдэлбэр  газар  хэд  хэдэн  сумын  нутаг  дэвсгэрийг  дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн   хилийн   цэст   өөрчлөлт   оруулах   асуудлыг   хууль   тогтоомжид   заасан журмаар шийдвэрлэнэ.

 

5.6.Улсын  Их  Хурлын  болон  Орон  нутгийн  ээлжит  сонгуулийн  жил  засаг захиргааны нэгжийн хилийн цэсийг өөрчлөхийг хориглоно.

6 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эрх зүйн харилцаанд оролцох

 

6.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний хот, тосгон нийтийн эрх зүйн харилцааны оролцогч байна.

 

6.2.Аймаг,  нийслэл,  сум,  дүүрэг,  хот  нь  иргэний  эрх  зүйн  харилцаанд хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

 

7 дугаар зүйл. Аймаг, түүний чиг үүрэг

 

7.1.Аймаг  нь  харьяалах  сумдын  үйл  ажиллагааг  уялдуулан  зохицуулах, харьяалах  нутаг  дэвсгэрт  хамаарах  аливаа  асуудлаар  Монгол  Улсын  Засгийн газар,  төрийн  захиргааны  төв  байгууллага  болон  бусад  аймагтай  харилцах  чиг үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн.

 

7.2.Аймаг нь харьяалах дэвсгэртээ дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

7.2.1.нийгмийн үйлчилгээг үзүүлэх талаар:

 

1/мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээ;

 

2/хуульд тусгайлан заасан нийгмийн халамжийн үйлчилгээ;

 

3/хуульд тусгайлан заасан улсын бүртгэлийн үйлчилгээ;

 

4/эрүүл мэндийн тусламж үйлчилгээ;

 

5/сумд хоорондын нийтийн тээвэр, шуудангийн үйлчилгээ;

 

6/гамшгаас хамгаалах үйлчилгээ;

 

7/хуульд заасан бусад үйлчилгээ.

 

7.2.2.нийгмийн суурь үйлчилгээ үзүүлэх асуудлаар сумдад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

 

7.2.3.сумдын  гаргасан  хүсэлтийн  дагуу  нийгмийн  суурь  үйлчилгээг үзүүлэхэд  шаардлагатай  боловсон  хүчнийг  сонгон  шалгаруулах  ажлыг  зохион байгуулах;

 

7.2.4.аймаг хөгжүүлэх хэтийн зорилтыг тодорхойлох;

 

7.2.5.байгаль   орчны   хууль   тогтоомжийг   хэрэгжүүлэх   асуудлаар сумдад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

 

7.2.6.ой,  ус,  агнуур,  байгалийн  нөөц,  ашигт  малтмалын  нөөцийг  зүй зохистой    ашиглах    асуудлаар    аймгийн    хэмжээнд    хэрэгжүүлэх    бодлогыг тодорхойлох, энэ асуудлаар сумдад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

 

7.2.7.газар тариалан, мал аж ахуй, малын эрүүл мэндийн асуудлаар аймгийн  хэмжээнд  хэрэгжүүлэх  бодлогыг  тодорхойлох,  энэ  асуудлаар  сумдад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

 

7.2.8.аймгийн   газар   зохион   байгуулалтын   ерөнхий   төлөвлөгөөг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;


 

 

авах;


7.2.9.хуульд  заасан  үндэслэлээр  газрыг  аймгийн  тусгай  хэрэгцээнд


7.2.10.бүс   нутгийн   болон   хил   залгаа   аймаг   хоорондын   хуульд тусгайлан    зааснаас    бусад    аливаа    асуудлыг    бусад    аймагтай    хэлэлцэн шийдвэрлэх;

 

7.2.11.гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх  ажлыг  аймгийн  хэмжээнд удирдан зохион байгуулах;

 

7.2.12.улсын  чанартай  асуудлыг  шийдвэрлэхэд  аймгийн  хүн  амыг зохион байгуулж оролцуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;

 

7.2.13.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

8 дугаар зүйл. Нийслэл, түүний чиг үүрэг

 

8.1.Монгол  Улсын  нийслэл-Улаанбаатар  хот  нь  хууль  тогтоомжийг  нутаг дэвсгэр  дээрээ  хэрэгжүүлэх  арга  хэмжээ  авах,  хуулиар  олгогдсон  бүрэн  эрхийн хүрээнд   нутаг   дэвсгэрийнхээ   эдийн   засаг,   нийгмийн   асуудлыг   бие   даан шийдвэрлэх чиг үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн.

 

8.2.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, эрх зүйн байдлыг хуулиар зохицуулна.

 

9 дүгээр зүйл. Сум, түүний чиг үүрэг

 

9.1.Сум  нь  өөрийн  нутаг  дэвсгэрт  нийгмийн  суурь  үйлчилгээг  хүргэх  чиг үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн.

 

9.2.Сум дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:


 

 

үзүүлэх:
9.2.1.өөрийн   нутаг   дэвсгэрт   дараах   нийгмийн   суурь   үйлчилгээг


 

1/бага, суурь, дунд боловсролын үйлчилгээ;

2/нийтийн номын сангийн үйлчилгээ;

 

3/интернэтийн үйлчилгээ;

 

4/бүх нийтийн спортыг хөгжүүлэх, түгээх үйлчилгээ;

 

5/нийгмийн халамжийн суурь үйлчилгээ;

 

6/улсын бүртгэлийн суурь үйлчилгээ;

 

7/эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ;

 

8/түргэн тусламжийн үйлчилгээ;

  

9/гэмт   хэрэгтэй   тэмцэх,   нийгмийн   хэв   журмыг   сахиулах үйлчилгээ;


 

10/хуульд заасан бусад үйлчилгээ.

 

9.2.2.сумын   нийгэм,   эдийн   засгийг   хөгжүүлэх   үндсэн   чиглэлийг баталж, мөрдүүлэх;

 

9.2.3.багийг  хуульд  заасан  захиргааны  чиг  үүргээ  хэрэгжүүлэхэд  нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

 

9.2.4.байгаль  орчны  хууль  тогтоомжийг  хэрэгжүүлэх  ажлыг  удирдан зохион байгуулах;

 

9.2.5.ой,  ус,  агнуур,  байгалийн  нөөц,  ашигт  малтмалын  нөөцийг  зүй зохистой  ашиглахтай  холбоотой  хууль  тогтоомжийг  хэрэгжүүлэх  ажлыг  удирдан зохион байгуулах;

 

9.2.6.жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг удирдан зохион байгуулах;


 

                           9.2.7.аялал    жуулчлалын    хөгжүүлэх    асуудлыг    удирдан    зохион  байгуулах;


                           9.2.8.газар  тариалан,  мал  аж  ахуй,  малын  эрүүл  мэндийн  хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

9.2.9.иргэнд    газар    өмчлүүлэх,    хот,    тосгоны    нутаг    дэвсгэрт хамаарахаас бусад газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах;

 

9.2.10.улс,  аймгийн  чанартай  асуудлыг  шийдвэрлэхэд  сумын  хүн амыг зохион байгуулж оролцуулах;

 

9.2.11.хуульд    заасан    болон    аймгийн    иргэдийн    Төлөөлөгчдийн хурлаас даалгасан бусад чиг үүрэг.


 

10 дугаар зүйл. Дүүрэг, түүний чиг үүрэг

 

10.1.Дүүрэг нь өөрийн нутаг дэвсгэрт нийгмийн суурь үйлчилгээг хүргэх чиг үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн.

 

10.2.Дүүрэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

10.2.1.энэ    хуулийн    9.2.1-д    заасан    нийгмийн    суурь    үйлчилгээг харьяалах нутаг дэвсгэрт үзүүлэх;

 

10.2.2.жижиг,     дунд     үйлдвэрлэлийг     хөгжүүлэх,     ажлын     байр нэмэгдүүлэх асуудлыг удирдан зохион байгуулах;

 

10.2.3.харьяалах  нутаг  дэвсгэртээ  байгаа  худалдаа,  үйлчилгээний газрын стандарт мөрдүүлэх;

 

10.2.4.иргэнд    газар    өмчлүүлэх,    хот,    тосгоны    нутаг    дэвсгэрт хамаарахаас бусад газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах;

 

10.2.5.иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;

 

10.2.6.улс,  нийслэлийн  чанартай  асуудлыг  шийдвэрлэхэд  дүүргийн хүн амыг зохион байгуулж оролцуулах;

 

10.2.7.хороог хуульд заасан захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

 

10.2.8.хуульд   заасан   болон   нийслэлийн   иргэдийн   Төлөөлөгчдийн хурлаас даалгасан бусад чиг үүрэг.

 

11 дүгээр зүйл. Баг, түүний чиг үүрэг

 

11.1.Хуульд  тусгайлан  заасан  болон  сумын  тодорхой  чиг  үүргийг  өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий захиргааны нэгж мөн.

 

11.2.Баг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

11.2.1.нутаг  дэвсгэрийнхээ  иргэний  санал,  хүсэлтийг  дээд  шатны байгууллагад уламжлах;

 

11.2.2.иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн   байгалийн   тодорхой   төрлийн   баялгийг   хамгаалах,   зүй   зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сумын Хуралд уламжлах;

 

11.2.3.нутаг   дэвсгэрийнхээ   иргэний   үндсэн   ба   журамт   үүргийн биелэлтийг хангуулах;

 

11.2.4.улс,  аймаг,  сумын  чанартай  асуудлыг  шийдвэрлэхэд  багийн иргэдийг зохион байгуулж оролцуулах;


 

11.2.5.хуульд заасан болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас даалгасан бусад чиг үүрэг.

 

12 дугаар зүйл. Хороо, түүний чиг үүрэг

 

12.1.Хуульд тусгайлан заасан болон дүүргийн тодорхой чиг үүргийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий захиргааны нэгж мөн.

 

12.2.Хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

12.2.1.нутаг  дэвсгэрийнхээ  иргэний  санал,  хүсэлтийг  дээд  шатны байгууллагад уламжлах;

 

12.2.2.иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн   байгалийн   тодорхой   төрлийн   баялгийг   хамгаалах,   зүй   зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа дүүргийн Хуралд уламжлах;

 

12.2.3.нутаг   дэвсгэрийнхээ   иргэний   үндсэн   ба   журамт   үүргийн биелэлтийг хангуулах;

 

12.2.4.улс,   нийслэл,   дүүргийн   чанартай   асуудлыг   шийдвэрлэхэд хорооны иргэдийг зохион байгуулж оролцуулах;

 

12.2.5.хуульд   заасан   болон   дүүргийн    иргэдийн   Төлөөлөгчдийн хурлаас даалгасан бусад чиг үүрэг.

 

13 дугаар зүйл. Засаг захиргааны нэгж дэх хот

 

13.1.Хот  нь  15.000-аас  доошгүй  оршин  суугчтай,  тэдгээрийн  дийлэнх  хувь нь  голлон  үйлдвэр,  үйлчилгээний  салбарт  ажилладаг,  хот  бүрдүүлэгч  дэд  бүтэц хөгжсөн суурин газар мөн.

 

13.2.Хот  нь  оршин  суугчийн  тооноос  хамааран  засаг  захиргааны  дараахь нэгжид харъяалагдана:

 

13.2.1.15.000-аас 50.000 оршин суугчтай бол суманд;

 

13.2.2.50.000-аас дээш хүм амтай бол аймагт

 

13.4.Хот  нь  газартай  байх  бөгөөд  түүнд  гудамж,  талбай,  зам,  иргэн,  аж ахуйн  нэгж,  байгууллагын  эзэмшлийн  бус  амралт,  зугаалга,  биеийн  тамирын зориулалттай  газар,  цэцэрлэг,  оршуулгын  газар,  хог  хаягдлын  цэг,  цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.

 

13.5.Хот дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

13.5.1.хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

 

13.5.2.хотын  нутаг  дэвсгэрт  хамаарах  газар  зохион  байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг хангуулах;


 

13.5.3.хотын   нутаг   дэвсгэрт   байгаа   нийтийн   эдэлбэрийн   болон суурьшлын бүсэд хамаарахаас бусад газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах;

 

13.5.4.өөрийн  нутаг  дэвсгэрт  байгаа  худалдаа,  үйлчилгээний  газар стандарт мөрдүүлэх;

 

13.5.5.нийтийн тээврийн үйлчилгээг удирдан зохион байгуулах;

 

13.5.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

14 дүгээр зүйл. Засаг захиргааны нэгж дэх тосгон

 

14.1.Тосгон  нь  500-15.000  оршин  суугчтай,  хөдөө  аж  ахуй,  үйлдвэрлэл, аялал  жуулчлал,  амралт,  сувилал,  тээвэр,  худалдаа  зэрэг  салбарын  аль  нэг хөгжсөн, өөрийн удирдлага, эдэлбэр газар бүхий суурин газар байна.

 

14.2.Тосгоныг сум, дүүрэгт харьяалуулан байгуулж болно.

 

14.3.Тосгон энэ хуулийн 13.5.1-13.5.6-д заасан чиг үүргийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ.

 

 

15 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид чиг үүрэг ногдуулах

 

15.1.Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүн  дэх  хот,  тосгонд  гагцхүү хуульд заасан тохиолдолд төрийн тодорхой чиг үүрэг ногдуулж болно.

 

15.2.Энэ  хуулийн  15.1-д  заасан  журмын  дагуу  чиг  үүрэг  ногдуулахдаа тухайн  чиг  үүргийг  хэрэгжүүлэхэд  шаардлагатай  зардлын  хамт  шийдвэрлэсэн байна.

 

15.3.Энэ   хуулийн   15.2-т   заасан   шаардлагатай   зардлыг   зохих   төсөвт суулгаж,  уг  төсвийг  захиран  зарцуулах  эрхийг  тухайн  чиг  үүргийг  хэрэгжүүлэх засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгжид  олгох  хүртэл   засаг  захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүн дэх хот, тосгон уг чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй.

 

15.4.Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүн  дэх  хот,  тосгонд  дээд шатны  нутгийн  удирдлагын  байгууллагаас  нэмэлт  чиг  үүрэг  ногдуулахад  энэ хуулийн 15.1-15.3 дахь хэсэг хамаарахгүй.

 

16 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид чиг үүрэг шилжүүлэх

 

16.1.Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгжид  дээд  шатны  байгууллагаас зарим чиг үүргийг тодорхой хугацаагаар, гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.

 

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан гэрээтэй холбогдох харилцааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулна.

 

17 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж


 

чиг үүргээ хэрэгжүүлэх

 

17.1.Аймаг,    нийслэл,    сум,    дүүрэг    нь    дараах   чиг   үүргийг    иргэдийн

Төлөөлөгчдийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ:

 

17.1.1.харьяалах   нутаг   дэвсгэртээ   хууль   тогтоомжийн   биелэлтэд хяналт тавих;

 

17.1.2.хуульд  заасан  хязгаар,  шаардлагад  нийцүүлэн  орон  нутгийн зарим төлбөрийн хувь хэмжээг тогтоох;

 

17.1.3.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

17.2.Баг,  хорооны  нутгийн  удирдлагын  шинжтэй  чиг  үүргийг  баг,  хорооны иргэдийн Нийтийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ.

 

17.3.Хот,  тосгон  нутгийн  удирдлагын  шинжтэй  чиг  үүргийг  хот,  тосгоны зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

 

17.4.Төрийн      үйлчилгээ      үзүүлэх,      хууль      тогтоомжийн      биелэлтийг хангуулахтай  холбоотой  чиг  үүргийг  тухайн  шатны  Засаг  дарга  болон  аймаг, нийслэлийн    хувьд    орон    нутгийн    захиргааны    байгууллагаар    дамжуулан хэрэгжүүлнэ.

 

17.5.Энэ   хуулийн   17.4-т   заасан   чиг   үүргийг   хот,   тосгонд   Захирагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС

 

18 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн орлого

 

18.1.Аймаг, нийслэлийн орлого нь хуулиар харьяалуулсан татварын орлого, улсын төсвийн татааснаас бүрдэнэ.

 

18.2.Сум, дүүргийн орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

18.2.1.тухайн  сум,  дүүргийн  нутаг  дэвсгэрт  байгаа  байгалийн  нөөц болон   ашигт   малтмалын   нөөц   ашиглахтай   холбоотойгоор   татварын   хууль тогтоомжоор бий болгож, ногдуулсан төлбөр, хураамж;

 

18.2.2.тухайн   сум,   дүүргийн   нутаг   дэвсгэрт   аялал   жуулчлалын чиглэлээр    үйл    ажиллагааны    эрхэлсэнтэй    холбоотойгоор    татварын    хууль тогтоомжоор бий болгож, ногдуулсан татвар, төлбөр, хураамж;

 

18.2.3.тухайн     сум,     дүүргийн     харьяа     хүн     амын     орлоготой холбоотойгоор   татварын   хууль   тогтоомжоор   бий   болгож,   ногдуулсан   албан татвар;

18.2.4.хуульд заасан бусад орлого.

 

18.3.Баг, хорооны орлого нь дээд шатны байгууллагаас олгосон татаасны эх үүсвэрээс бүрдэнэ.

 

18.4.Хот, тосгоны орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

18.4.1.тухайн      хот,      тосгоны      эдэлбэр      газрыг      эзэмшүүлж, ашиглуулсантай    холбоотойгоор    татварын    хууль    тогтоомжоор    бий    болгож, ногдуулсан төлбөр;

 

18.4.2.тухайн   хот,  тосгоны  эдэлбэр   газрыг   эзэмшиж,  ашиглуулах эрхийг дуудлага худалдаагаар худалдсаны орлого;

 

18.4.3.хуульд заасан бусад орлого.

 

18.5.Дор дурдсан орлогыг орон нутгийн орлогод хамааруулахгүй:

 

18.5.1.улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой стратегийн ач холбогдол  бүхий  орд  газраас  олборлосон  ашигт  малтмалын  нөөц  ашигласны төлбөр;

 

18.5.2.чөлөөт  бүсэд  аялал  жуулчлалын  чиглэлээр  үйл  ажиллагаа эрхэлсэнтэй холбоотой ногдуулах татвар, хураамж, төлбөр.

 

18.6.Энэ  зүйлд  заасан  орон  нутгийн  орлогыг  бүрдүүлэх  албан  татвар, төлбөр, хураамжийг бий болгох, түүний хувь хэмжээг тогтоох, ногдуулах, түүнээс хөнгөлөх,   чөлөөлөхтэй   холбогдсон   харилцааг   татварын   хууль   тогтоомжоор зохицуулна.

 

18.7.Татварын  хууль  тогтоомжоор  бий  болгосон  тодорхой  нэр  төрлийн татварыг орон нутгийн татварт хамааруулах эсэх асуудлыг энэ хуульд нийцүүлэн татварын хууль тогтоомжоор зохицуулна.

 

19 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зардал

 

19.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүрэг  нь  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах орон нутгийн төсөвтэй байна.

 

19.2.Орон нутгийн төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангилал, төсвийн    харилцаанд    оролцогчийн    эрх,    үүрэг,    хариуцлагатай    холбогдсон харилцааг Төсвийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

 

19.3.Нийгмийн    суурь    үйлчилгээг    үзүүлэхэд    зайлшгүй    шаардлагатай хөрөнгийг  бий  болгох,  барилга  угсралттай  холбоотой  зардлыг    улсын  төсвөөс санхүүжүүлнэ.

 

19.4.Орон  нутгийн  өмчийн  хөрөнгийн  зардлыг  дор  дурдсан  этгээд  дор дурдсан байдлаар хариуцна:

 

 

19.4.1.энэ   хуулийн   19.3-т   заасан   өмчийн   хөрөнгийн   зардлын   70 хувийг   улсын   төсөв,   үлдэх   30   хувийг   тухайн   шатны   засаг   захиргаа,   нутаг дэвсгэрийн нэгж;

 

19.4.2.энэ хуулийн 19.3-т зааснаас бусад өмчийн хөрөнгийн зардлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж.

 

19.5.Нийгмийн  суурь  үйлчилгээг  үзүүлэхтэй  холбоотой  урсгал  зардлын  95 хувийг   улсын   төсөв,   үлдэх   5   хувийг   тухайн   шатны   засаг   захиргаа,   нутаг дэвсгэрийн нэгж

 

20 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэр олгох орлогын шилжүүлэг

 

20.1.Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгжийн  төсвийг  дэмжих  зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцон хөрөнгө олгож болно.

 

20.2.Энэ    хуулийн    20.1-д    заасан    орлогын    шилжүүлэгтэй    холбогдсон харилцааг Төсвийн хууль тогтоомжоор зохицуулна.

 

21 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч

 

21.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүрэг,  хот  нь  энэ  хуульд  заасан  чиг  үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай өмчтэй байна.

 

21.2.Аймаг,  нийслэл,  сум,  дүүрэг,  хотын  өмчийг  бий  болгох,  олж  авах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГА

 

22 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим

 

22.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн  удирдлагын  үйл  ажиллагаа нь нь дараах зарчимд үндэслэнэ:

 

22.1.1.төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах;

 

22.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх;

 

22.1.3.Монгол Улсын нэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг хангах;

 

22.1.4.үйл ажиллагаа нь нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байх.

 

23 дугаар зүйл. Төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах

23.1.Төрийн   удирдлага   нь   хууль   тогтоомжид   тусгайлан   заасан   төрийн тодорхой чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний хот, тосгонд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болно.

 

23.2.Нутгийн   өөрөө   удирдах   ёс   нь   хууль,   төрийн   зохих   дээд   шатны байгууллагын  шийдвэрт  тухайлан  заагаагүй  нийгэм,  эдийн  засгийн  тодорхой асуудлыг өөрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний хот, тосгонд бие даан шийдвэрлэх үйл ажиллагаа болно.

 

23.3.Төрийн   удирдлагыг   энэ   хуулийн   27.1.4,   27.1.6-д   заасан   этгээд хэрэгжүүлнэ.

 

23.4.Нутгийн өөрөө удирдах ёсыг энэ хуулийн 27.1.1-27.1.3, 27.1.5-д заасан этгээд хэрэгжүүлнэ.

 

23.5.Энэ   хуулийн   23.3-т  заасан  төрийн   удирдлагыг   хэрэгжүүлж   байгаа этгээд нь өөрийн үйл ажиллагааг нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж байгаа этгээдэд болон тухайн засаг захиргааны нэгжийн иргэдэд шууд тайлагнана.

 

24 дүгээр зүйл. Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх

 

24.1.Хууль    болон    гэрээгээр    тусгайлан    олгогдсон    нутгийн    өөрийн удирдлагын     чиг     үүрэгт     хамаарах     асуудлыг     дээд     шатны     байгууллага шийдвэрлэхгүй.

 

25 дугаар зүйл. Монгол Улсын нэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг хангах

 

25.1.Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж  өөрийн  үйл  ажиллагаандаа

Монгол Улсын нэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэнэ.

 

25.2.Засаг   захиргаа,   нутаг   дэвсгэрийн   удирдлагын   үйл   ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно.

 

25.2.1.Монгол Улсын нэгдмэл байдал, үндэсний эв нэгдэлд харшлах буюу заналхийлсэн аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах;

 

25.2.2.хуульд тухайлан заасан асуудлаар бие даан шийдвэр гаргах, хуульд зааснаас өөр журам тогтоох;

 

25.2.3.хуульд  тухайлан  заагаагүй  боловч  гадаад  харилцаа,  батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бус асуудлаар бие даан шийдвэр гаргах;

 

25.2.4.гадаад улстай бие даан харилцах, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх.  Энэ  заалт  тухайн  засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж  гадаад улсын  ижил  түвшний  засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгжтэй  нийгэм,  эдийн засаг, соёлын асуудлаар шууд харилцахад саад болохгүй;

 

25.2.5.хуульд  тухайлан  зааснаас  бусад  тохиолдолд  засаг  захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгжийн хилд тусгай дэглэм тогтоох, зэвсэглэн хамгаалах;

 

25.2.6.татварын хууль тогтоомжид тухайлан заагаагүй албан татвар, төлбөр, хураамжийг бий болгох, ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх.

 

26 дугаар зүйл. Нутгийн удирдлагын үйл ажиллагаа нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байх

 

26.1.Нутгийн  удирдлага  өөрийн  үйл  ажиллагааг  нийтэд  нээлттэй  байлгаж, үйл ажиллагааны хэрэгжилтийг тухайн нэгжийн иргэдэд тайлагнана.

 

26.2.Төсвийн  орлого,  зарлагыг  тухайн  засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн нэгжид оршин суудаг иргэдээр хэлэлцүүлсэн байна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

27 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо

 

27.1.Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгжийн  удирдлагын  тогтолцоо  нь дараах бүтэцтэй байна:

 

27.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал;

 

27.1.2.баг, хорооны иргэдийн нийтийн хурал;

 

27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид;

 

27.1.4.аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;

 

27.1.5.хот, тосгоны Зөвлөл;

 

27.1.6.хот тосгоны Захирагч.

 

28      дугаар      зүйл.Аймаг      нийслэл,      сум,      дүүргийн      иргэдийн

Төлөөлөгчдийн

хурал, түүний төлөөлөгч

 

28.1.Аймаг,   нийслэл,   сум,   дүүргийн   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурал

/цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

 

28.2.Ээлжит  бус  сонгуулиар  байгуулагдсан  Хурлын  бүрэн  эрхийн  хугацаа нь  ээлжит  сонгуулиар  байгуулагдсан  Хурлын  бүрэн  эрхийн  үлдсэн  хугацаатай адил байна.

 

28.3.Аймаг,  нийслэл,  сумын  Хурлын  төлөөлөгч  нь  тухайн  засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна.

 

 

28.4.Дүүргийн  Хурлын  төлөөлөгч  нь  тухайн  дүүрэгт  байнга  оршин  суугч, эсхүл дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч байна.

 

28.5.Хурлын  төлөөлөгчдийн  бүрэн  эрхийн  хугацаа  тухайн  Хурлын  шинээр сонгогдсон  төлөөлөгчдийн  бүрэн  эрхийг  хүлээн  зөвшөөрснөөр  дуусгавар  болно.

 

29 дүгээр зүйл. Хурлын төлөөлөгчдийн тоо

 

29.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.

 

29.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох

n гэсэн тоонд үндэслэн бусад тохиолдолд N=n гэж тогтооно:

Үүнд: 

a нь аймгийн төвийн сумын багийн тоо;

b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо; c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү; сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.

 

29.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

 

29.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;

 

29.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;

 

29.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;

 

29.3.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.

 

29.4.Дүүргийн  Хурлын  төлөөлөгчдийн  тоог  хүн  амын  нягтрал  байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

 

29.4.1.дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;

 

29.4.2.дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;

 

29.4.3.дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;

 

29.4.4.дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41.”


 

29.5.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурлын  төлөөлөгчдийн  гуравны  нэг хүртэлх  хувь  нь  төрийн  албаны  тухай  хууль  тогтоомжид  заасан  журмын  дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.

 

30 дугаар зүйл. Хурлын даргыг сонгох

 

30.1.Аймаг,     нийслэл,     сум,     дүүргийн     ээлжит     сонгуулийн     дүнгээр байгуулагдсан  Хурлын  анхдугаар  хуралдаанаар  Хурлын  даргыг  дөрвөн  жилийн хугацаагаар сонгоно.

 

30.2.Сонгуулийн  дүнгээр  тухайн  Хуралд  хамгийн  олон  суудал  авсан  нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.

 

30.3.Тухайн   Хурлын   төлөөлөгчид   Хурлын   даргад   өөрийн   болон   бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.

 

30.4.Хурлын  даргад  нэг  хүний  нэр  дэвшсэн  бол  илээр,  хоёр  ба  түүнээс дээш  хүний  нэр  дэвшсэн  бол  нууц  санал  хураалт  явуулж  хуралдаанд  оролцсон төлөөлөгчдийн  олонхийн  буюу  50-иас  дээш  хувийн  санал  авсан  төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.

 

30.5.Энэ хуулийн 30.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй  бол  санал  тэнцсэн  буюу  хамгийн  олон  санал  авсан  хоёр  төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.

 

30.6.Хурлын  төлөөлөгчид  санал  хураалтад  оролцохдоо  зөвхөн  нэг  хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

 

31 дүгээр зүйл. Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрх

 

31.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурлын  төлөөлөгч  нь  дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

31.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

 

31.1.2.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах;


 

 

оруулах;


31.1.3.Хуралд  тодорхой  асуудал  хэлэлцүүлэхээр  санаачлах,  санал


 

31.1.4.Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг  сонгох,  хороо  байгуулах,  тэдгээрт  сонгогдох,  бүрэлдэхүүнд  нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах;

 

31.1.5.Хурлаас   байгуулсан   байгууллага,   сонгосон   буюу   томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах;



 

 

таниулах;


31.1.6.хууль   тогтоомж,   Хурлын   шийдвэрийг   иргэдэд   сурталчлах,

 

31.1.7.Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг


даргын  дэргэдэх  газар,  хэлтэс,  албадын  дарга,  нутаг  дэвсгэрийн  байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах.

 

32 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах

 

32.1.Аймаг,   нийслэл,   сум,   дүүргийн   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

 

32.1.1.нас барсан;

 

32.1.2.хүндэтгэн   үзэх   бусад   шалтгаанаар   чөлөөлөгдөх   хүсэлтээ өөрөө гаргасан;

 

32.1.3.хүндээр  өвчилсний  улмаас  цаашид  бүрэн  эрхээ  хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

 

32.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

 

32.1.5.тухайн засаг захиргааны нэгжээс шилжсэн.

 

32.2.Хурлын   төлөөлөгчийг   энэ   хуулийн   32.1.2,   32.1.3,   32.1.5-д   заасан тохиолдолд чөлөөлөх, 32.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 32.1.1-д заасан тохиолдолд шууд орон гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй.

 

32.3.Нөхөн сонгогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

33 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа

 

33.1.Хурлын   төлөөлөгч   бүрэн   эрхийнхээ   хугацаанд   үнэмлэх,   энгэрийн тэмдэг,  албаны  хэвлэмэл  хуудас  хэрэглэх  бөгөөд  тэдгээрийн  загвар,  хэрэглэх журмыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална.

 

33.2.Төлөөлөгчдийн  Хурлын  ажилд  оролцсон  байдлыг  харгалзан  тэдгээрт Тэргүүлэгчид  урамшуулал  олгож  болох  бөгөөд  хэмжээ,  олгох  журмыг  нь  аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана.

 

33.3.Хурлын  төлөөлөгчийг  бүрэн  эрхээ  хэрэгжүүлэхэд  нь  нутгийн  өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

33.4.Засаг дарга,  эрх бүхий  бусад  албан  тушаалтан  Хурлын  төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна.


 

34 дүгээр зүйл. Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

 

34.1.Дараах  тохиолдолд  аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурлын  бүрэн  эрх энэ хуулийн 28.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

 

34.1.1.Хурлын   нийт   төлөөлөгчийн   гуравны   хоёроос   доошгүй   нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тухай санал гаргасан;

 

34.1.2.тухайн  нутаг  дэвсгэрийн  нийт  сонгогчийн  дийлэнх  олонх  нь Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь зүйтэй гэж санал гаргасан;

 

34.1.3.засаг   захиргаа,   нутаг   дэвсгэрийн   нэгжийг   өөрчлөх,   татан буулгах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан.

 

34.2.Энэ  хуулийн  34.1.1,  34.1.2-т  заасан  тохиолдолд  Хурал  өөрөө  тарах тухай тогтоол гаргаснаар тухайн  Хурлын  бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

 

34.3.Хурал  өөрөө  тарах  тухай  тогтоолын  төслийг  илээр  санал  хурааж шийдвэрлэнэ.

 

34.4.Багийн   Хурлаар    энэ   хуулийн   34.1.1,   34.1.2-т   заасан   асуудлыг хэлэлцэхээр бол тухайн багийн нийт өрхийн гуравны хоёроос доошгүйн төлөөлөл оролцсон тохиолдолд Хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

 

34.5.Энэ  хуулийн  34.1.1,  34.1.2-т  зааснаар  Хурал  өөрөө  тарах  шийдвэр гаргасан бол 30 хоногийн дотор сонгууль зарлана.

 

35 дугаар зүйл. Хурлын төсөв, тамга, тэмдэг

 

35.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурал  төсөвтэй  байх  бөгөөд  түүнийг Хурлын  Тэргүүлэгчдийн  шийдвэрийг  үндэслэн  Хурлын  нарийн  бичгийн  дарга захиран зарцуулна.

 

35.2.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурал  тогтоосон  журмаар  үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

36 дугаар зүйл.Баг, хорооны Хурлын бүрэн эрх

 

36.1.Баг, хорооны Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


 

 

чөлөөлөх;


36.1.1.Хурлын   хуралдааны   дарга,   Хурлын   Тэргүүлэгчдийг   сонгох,


 

36.1.2.баг,  хорооны  Засаг  даргыг  томилуулахаар  нэр  дэвшүүлэх, чөлөөлөх,  огцруулах  санал  болон  Засаг  даргын  огцрох  тухай  хүсэлтийг  хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах;



 

 

шийдвэрлэх;


36.1.3.Хурлын   дотоод   зохион   байгуулалтын   асуудлыг   хэлэлцэн


 

36.1.4.баг,   хорооны   Засаг   даргын   тайланг   хэлэлцэж   ажилд   нь үнэлэлт дүгнэлт өгөх;

 

36.1.5.баг, хорооны иргэдийг шагнаж урамшуулах, дэмжлэг, тусламж үзүүлэх саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад уламжлах;

 

36.1.6.харьяалах  баг,  хорооны  иргэний  үндсэн  ба  журамт  үүргийн биелэлтийг хангуулах;

 

36.1.7.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний   актыг   хууль   тогтоомжид   нийцүүлэн   баталж,   Захиргааны   ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх

 

36.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

36.2.Баг, хорооны Хурлын энэ хуулийн 36.1.1-36.1.3-т зааснаас бусад бүрэн эрхийг    уг    Хурлын    хуралдааны    чөлөө    цагт    тухайн    Хурлын    Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

 

37 дугаар зүйл. Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх

 

37.1.Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам,  агентлаг,  дээд  шатны  Хуралд  болон  төрийн  эрх  бүхий  бусад  байгууллага, албан  тушаалтанд  хуулиар  харьяалуулснаас  бусад  тухайн  нутаг  дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан  шийдвэрлэх  эрхтэй  бөгөөд  дараах  асуудлыг  өөрийн  онцгой  бүрэн  эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:

 

37.1.1.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;

 

37.1.2.Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;

 

37.1.3.тухайн  Хурлын  хороо,  түр  хороо  байгуулах,  түр  хороог  татан буулгах,  хорооны  дарга,  бүрэлдэхүүнийг  сонгох,  өөрчлөх,  ажлын  тайланг хэлэлцэх;

 

37.1.4.Засаг  даргыг  томилуулах,  чөлөөлөх  болон  огцруулах  санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах;

 

37.1.5.сум,  дүүргийн  Засаг  даргын  үйл  ажиллагааны  хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

 

37.1.6.тухайн  Хурлын  төлөөлөгчөөс  Засаг  даргад  тавьсан  асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах;


 

37.1.7.тухайн   Хурлын   Тэргүүлэгчдийн   шийдвэр   хууль   тогтоомж, Засгийн   газар,  тухайн   асуудлыг   харьяалах  дээд   шатны   байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох;

 

37.1.8.хууль  тогтоомж,  Засгийн  газар,  тухайн  асуудлыг  харьяалах дээд  шатны  болон  тухайн  Хурлын  шийдвэрийн  биелэлтийг  хангах  ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх;

 

37.1.9.хууль тогтоомжийн хүрээнд Хурлын төсвийг батлах.

 

37.1.10.Засаг   даргын   өргөн   мэдүүлснээр   сум,   дүүргийн   төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;

 

37.2.Хуулиар    тусгайлан    эрх    олгогдсон    тохиолдолд    захиргааны    хэм хэмжээний   актыг   хууль   тогтоомжид   нийцүүлэн   баталж,   Захиргааны   ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.

 

38 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх

 

38.1.Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн

37 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

38.1.1.орон   нутгийн   буюу   тухайн   аймаг,   нийслэлийн   өмчийн   үл хөдлөх  эд  хөрөнгийг  хувьчлалаас  гадуур  худалдах,  шилжүүлэх  талаар  Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;

 

38.1.2.орон  нутгийн  өмчийг  хувьчлах  бодлого,  чиглэл,  хувьчилж  үл болох   орон   нутгийн   өмчийн   жагсаалтыг   Засаг   даргын   өргөн   мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах;

 

38.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

38.2.Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно.

 

39 дүгээр зүйл.Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх

 

39.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурлын  Тэргүүлэгчид  Хурлын  бүрэн эрхийг  Хуралд  дараа  тайлагнахаар  Хурлын  чөлөө  цагт  хэрэгжүүлж  болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:

 

39.1.1.Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион   байгуулалт,   үйл   ажиллагаатай   холбогдсон   санал,   шийдвэрийн   төсөл боловсруулах, хэлэлцэх;

 

39.1.2.хууль,   Улсын   Их   Хурлын   бусад   шийдвэр,   Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн  газар,  түүний  байгууллага,  дээд  шатны  болон  тухайн  Хурлын


 

шийдвэрийн   биелэлтийг   зохион   байгуулах,   хянан   шалгах,   үүнтэй   холбогдох асуудлаар   тухайн   нутаг   дэвсгэр   дэх  үйлдвэр,   аж   ахуйн   нэгж,   байгууллагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх;

 

39.1.3.нутаг  дэвсгэрийн  эдийн  засаг,  нийгмийн  болон  иргэдийн  эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын  Тамгын  газар,  Засаг  даргын  дэргэдэх  хэлтэс,  албадын  дарга,  төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал, дүгнэлт өгөх;

 

39.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

39.2.Хурлын  Тэргүүлэгчид  ажлын  албатай  байх  бөгөөд  түүний  орон  тоо, цалингийн  санг  Төсвийн  тухай  хуулийн  10.1.2-т  заасан  тухайн  жилийн  төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно.

 

39.3.Ажлын   албаны   дарга   нь   тухайн   Хурлын   Тэргүүлэгчдийн   нарийн бичгийн дарга байна.

 

39.4.Хурлын  Тэргүүлэгчид  үйл  ажиллагаагаа  тухайн  Хуралд  жилд  1-ээс доошгүй удаа тайлагнана.

 

40 дүгээр зүйл. Хурлын хороо болон түр хороо

 

40.1.Аймаг,   нийслэл,   сум,   дүүргийн   Хурал   нь   хуралдаанаар   хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг  хянан  шалгах  чиг  үүрэг  бүхий  хороог  байгуулан  ажиллуулж  Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.

 

40.2.Хороог      Хурлын      бүрэн      эрхийн      хугацаагаар      төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр    байгуулах    бөгөөд    Хорооны    даргыг    тухайн    хорооны төлөөлөгчдөөс сонгоно.

 

40.3.Хороо тухайн Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

 

40.4.Хурал  нь  цаг  үеийн  асуудлыг  судлах,  санал,  дүгнэлт  боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

 

40.5.Хорооны  тоо,  бүрэлдэхүүн,  түүнчлэн  Хороо  болон  түр  хороо,  ажлын хэсэг  байгуулах,  түр  хороог  татан  буулгах,  тэдгээрийн  ажиллах  журмыг  Хурал өөрөө тогтооно.

 

41 дүгээр зүйл.Хурлын даргын нийтлэг бүрэн эрх

 

41.1.Аймаг,   нийслэл,   сум,   дүүргийн   Хурлын   дарга   харьяалах   нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

41.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах,    бэлтгэлийг    хангах    саналыг    Тэргүүлэгчдийн    хуралдаанд    оруулж шийдвэрлүүлэх;

 

41.1.2.тухайн   Хурлын   хуралдааныг   даргалах,   гарсан   шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

41.1.3.Тэргүүлэгчид,   хороо,   түр   хороо,   төлөөлөгчид   бүрэн   эрхээ хэрэгжүүлэх  нөхцөл  бололцоог  хангах  ажлыг  зохион  байгуулалтын  удирдлагаар хангах;

 

41.1.4.эрх  бүхий  этгээдээс  Хурал,  Тэргүүлэгчдээр  хэлэлцүүлэхээр тавьсан    саналыг    хүлээн    авах,    гарах    шийдвэрийн    төслийг    боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;


 

 

байгуулах;

41.1.5.Хурлын  шийдвэрийн  биелэлтийг  хянан  шалгах  ажлыг  зохион

41.1.6.Хурлын  Тэргүүлэгчдийн  нарийн  бичгийн  даргыг  томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;

 

41.1.7.Хурлын     Тэргүүлэгчдийн     хуралдаан,     өдөр     тутмын    үйл ажиллагааг удирдах;

 

41.1.8.тухайн  шатны  Засаг  даргыг  томилуулахаар  нэр  дэвшүүлэх, чөлөөлөх,  огцруулах,  Засаг  даргын  огцрох  тухай  хүсэлтийг  хүлээж  авах  эсэх саналыг Хуралд оруулах;

 

41.1.9.нутаг  дэвсгэртээ  хууль  тогтоомжийн  хэрэгжилтийг  хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

 

41.1.10.тухайн     орон     нутгийн     төсвийн     орлогын     бүрдүүлэлт,

зарцуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах;

 

41.1.11.Засаг   даргын   үйл   ажиллагааны   хөтөлбөр,   эдийн   засаг, нийгмийн  жилийн  зорилтын  биелэлтэд  хяналт  тавих  ажлыг  зохион  байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

 

41.1.12.ашигт   малтмалын   хайгуулын   болон   ашиглалтын   тусгай зөвшөөрөл  олгох  эсэх  асуудлаар  сум,  дүүргийн  Хурлын  саналыг  авч  Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах;

 

41.1.13.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

 

41.1.14.тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх;

 

41.1.15.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

41.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

 

42 дугаар зүйл.Хурлын хуралдаан

 

42.1.Хурлын  үйл  ажиллагааны  зохион  байгуулалтын  үндсэн  хэлбэр  нь хуралдаан байна.

 

42.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй  удаа,  баг,  хорооны  Хурлын  хуралдааныг  жилд  3-аас  доошгүй  удаа  тус тус хуралдуулна.

 

42.3.Төлөөлөгчдийн    гуравны    хоёроос    доошгүйн    шаардсанаар,    эсхүл

Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.

 

42.4.Анхдугаар  хуралдааныг  ээлжит  сонгуулийн  санал  хураалт  явуулсан өдрөөс  хойш  20  хоногийн  дотор  бүрэн  эрхийн  хугацаа  нь  дуусгавар  болж  буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.

 

42.5.Анхдугаар  хуралдаанаар  тухайн  шатны  Хурлын  даргыг  оролцуулан аймаг,    нийслэлийн    Хурлын    Тэргүүлэгчдийг    7-11,    сум,    дүүргийн    Хурлын Тэргүүлэгчдийг   5-7,   баг,   хорооны   Хурлын   Тэргүүлэгчдийг   3-5   төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

 

42.6.Анхдугаар   хуралдааныг   шинээр   сонгогдсон   төлөөлөгчдийн   насаар хамгийн  ахмад  нь,  бусад  хуралдааныг  Хурлын  дарга,  түүний  эзгүйд  Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана.

 

42.7.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурлын  хуралдаанд  тухайн  Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

 

42.8.Хүндэтгэн  үзэхээс  бусад  шалтгаанаар  Хурлын  төлөөлөгч  зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.

 

42.9.Хуралдаанд  зориудаар  оролцоогүй  буюу  орхиж  гарсан  тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.

 

42.10.Баг,   хорооны   Хурлын   хуралдаанд   зөвхөн   тухайн   баг,   хорооны сонгуулийн  насны  иргэн  бүр  оролцож  болох  бөгөөд  хуралдаанд  багт  4  өрх тутмаас,  хороо,  аймгийн  төвийн  сумын  багт  20-30  өрх  тутмаас  тус  бүр  нэг  хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

 

42.11.Засаг   даргад   нэр   дэвшүүлэх,   түүнийг   чөлөөлөх,   огцруулах   буюу огцрох  тухай  хүсэлтийг  нь  хэлэлцэх  тохиолдолд  аймгийн  төвөөс  бусад  сумын багийн  Хуралд  багийн  нийт  өрхийн  50-иас  доошгүй  хувийн  төлөөлөл  оролцсон бол хүчинтэйд тооцно.

42.12.Баг, хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно.

 

42.13.Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор  анхдугаар  хуралдаан  хуралдуулж  Хурлын  дарга  сонгох,  Засаг  даргад  нэр дэвшүүлэх  асуудлыг  шийдвэрлэж  чадаагүй  бол  тухайн  Хурлыг  тарсанд  тооцож дахин сонгууль явуулна.

 

42.14.Хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтооно.

 

43 дугаар зүйл.Хуралд асуудал оруулах эрх

 

43.1.Хурлын   Тэргүүлэгчид,   хороо,   түүнчлэн   төлөөлөгч,   тухайн   нэгжийн

Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.

 

43.2.Төрийн  болон  төрийн  бус  байгууллага,  аж  ахуйн  нэгж,  иргэн  тухайн шатны  Хуралд,  сум,  дүүрэг,  баг,  хорооны  Хурал  зохих  дээд  шатны  Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.

 

43.3.Энэ  хуулийн  43.1,  43.2-т  заасан  саналд  холбогдох  тооцоо,  судалгаа, лавлагаа,  гарах шийдвэрийн  төслийг  хавсаргаж  хуралдаан  болохоос  1  хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

 

44 дүгээр зүйл.Хурлын шийдвэр

 

44.1.Хурал  хэлэлцсэн  асуудлаар  тогтоол  гаргах  бөгөөд  түүнийг  тухайн Хурлын   хуралдаанд   оролцсон   төлөөлөгчдийн   болон   баг,   хорооны   Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

 

44.2.Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг  сонгох,  чөлөөлөх  тухай  тогтоолд  тухайн  хуралдаан  даргалагч  тус  тус гарын үсэг зурна.

 

44.3.Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй.

 

44.4.Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

 

45 дугаар зүйл.Засаг дарга, түүнийг томилох

 

45.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүрэг,  баг,  хорооны  Засаг  дарга  нь  харьяалах нутаг   дэвсгэртээ   төрийн   удирдлагыг   хэрэгжүүлэх   чиг   үүрэг   бүхий   төрийн төлөөлөгч мөн.

45.2.Баг,  хорооны  Засаг  даргад  тухайн  нэгжийн  нийтийн  Хуралд  оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.

 

45.3.Энэ  хуулийн  45.2-т  зааснаар  нэр  дэвшүүлсэн  бол  аймаг,  нийслэлийн Засаг  даргыг  Монгол  Улсын  Ерөнхий  сайд,  сум,  дүүргийн  Засаг  даргыг  аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус  4  жилийн  хугацаагаар  томилох  бөгөөд  нөхөн  томилогдсон  Засаг  даргад  энэ хугацаа хамаарахгүй.

 

45.4.Энэ хуулийн 45.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 45.3-т заасан эрх  бүхий   албан   тушаалтан   томилохоос   татгалзвал   зохих   шатны   Хурал   15 хоногийн  дотор  энэ  хуулийн  45.2-т  заасан  журмаар  Засаг  даргад  дахин  нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.

 

45.5.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Засаг  даргад  нэр  дэвшигч  нь  дараах шаардлагыг хангасан байна:

 

45.5.1.дээд боловсролтой;

 

45.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

 

45.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

 

45.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

 

45.5.5.ялгүй байх.

 

45.6.Баг,   хорооны   Засаг   даргад   нэр   дэвшигч   нь   дараах   шаардлагыг хангасан байна:

 

45.6.1.дээд боловсролтой:

 

45.6.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

 

45.6.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

 

45.6.4.ялгүй байх.

 

45.7.Засаг   даргыг   өөр   ажилд   томилох   тохиолдолд   эрх   бүхий   албан тушаалтан зохих шатны Хурлын Тэргүүлэгчидтэй урьдчилан зөвшилцөнө.

45.8.Сум,  дүүрэг,  баг,  хорооны  Засаг  дарга  тухайн  Хурлын  болон  дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

 

45.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана.

 

46 дугаар зүйл.Хурлын шийдвэрт хориг тавих

 

46.1.Тухайн  Хурал   Үндсэн  хууль,  бусад  хууль  тогтоомж,  Засгийн  газар, тухайн  асуудлыг  харьяалах  дээд  шатны  байгууллагаас  гаргасан  шийдвэрийг зөрчсөн,   эсхүл   өөрийнх   нь   бүрэн   эрхэд   үл   хамаарах,   түүнчлэн   хэрэгжих санхүүгийн   болон   бусад   эх   үүсвэргүй   шийдвэр   гаргасан   бол   Засаг   дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй.

 

46.2.Хоригийг  тухайн  шийдвэр  батлагдсан  өдрөөс  хойш  ажлын  3  өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг нь тодорхой заана.

 

46.3.Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх  бөгөөд  түүнийг  нийт  төлөөлөгчийн  олонх  нь  хүлээн  зөвшөөрөөгүй  бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

46.4.Хурлын  шийдвэрт  бүхэлд  нь  хориг  тавьсан  бол  үйлчлэлийг  бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг  Хурлын  дарга  хүлээн  авснаас  хойш  хэлэлцэж  шийдвэрлэх  хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.

 

46.5.Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй.

 

46.6.Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан  нөхцөлд  Засаг  дарга  уул  шийдвэрийг  биелүүлэх  боломжгүй  гэж  үзвэл огцрох  хүсэлтээ  зохих  Хурал,  Ерөнхий  сайд  буюу  харьяалах  дээд  шатны  Засаг даргад гаргаж болно.

 

47 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

 

47.1.Баг,  хорооны  Засаг  дарга  харьяалах  нутаг  дэвсгэртээ  хуульд  заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

47.2.Баг, хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

 

47.3.Баг, хорооны Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг дарга өөрчлөх буюу хүчингүй болгоно.

 

47.4.Баг,  хорооны  Засаг даргыг энэ  хуулийн  51.1, 51.2-т  заасан  үндэслэл, журмаар чөлөөлөх буюу огцруулна.

47.5.Баг,   хорооны   Засаг   даргыг   чөлөөлөх,   огцруулах   асуудлыг   тухайн иргэдийн   Нийтийн   Хурлын   саналыг   үндэслэн   сум,   дүүргийн   Засаг   дарга шийдвэрлэнэ.

 

47.6.Баг,  хорооны  Засаг  дарга  тогтоосон  журмаар  үйлдсэн  тамга,  албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

47.7.Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

 

47.8.Баг, хорооны Засаг дарга иргэдэд урамшил, дэмжлэг тусламж үзүүлэх, ажлаа  хэвийн  явуулах  нөхцөлийг  хангах  зориулалт  бүхий  мөнгөн  хөрөнгийн сантай  байж  болох  бөгөөд  зарцуулалтынх  нь  дүнг  сум,  дүүргийн  Засаг  дарга болон иргэдийн Нийтийн Хуралд тайлагнана.

 

48 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх

 

48.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

48.2.Засаг   дарга   эрх   хэмжээний   хүрээнд   хууль   тогтоомжид   нийцүүлэн захирамж гаргана.

 

48.3.Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн  Засаг  даргын  захирамжийг  Ерөнхий  сайд  тус  тус  өөрчлөх  буюу хүчингүй болгоно.

 

48.4.Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 

48.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

49 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

 

49.1.Аймаг,    нийслэлийн    Засаг    дарга    хуульд    заасан    бүрэн    эрхийг хэрэгжүүлнэ.

 

50 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

 

50.1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

51 дүгээр зүйл. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох

 

51.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Засаг  дарга  эрүүл  мэндийн  байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

 

51.2.Засаг  дарга  гэмт  хэрэг  үйлдсэн  нь  шүүхийн  хүчин  төгөлдөр  шийтгэх тогтоолоор   нотлогдсон,   түүнчлэн   хууль   тогтоомж   зөрчсөн   буюу   чиг   үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.

 

51.3.Дээд  шатны  Засаг  дарга,  Ерөнхий  сайд  энэ  хуулийн  51.2-т  заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

51.4.Дээд  шатны  Засаг  дарга,  Ерөнхий  сайд  энэ  хуулийн  51.2-т  заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.

 

51.5.Засаг дарга огцрох тухай хүсэлтээ бичгээр гаргаж болно.

 

51.6.Хурлын   төлөөлөгчдийн   гуравны   нэгээс   доошгүй   нь   Засаг   даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн   дотор   уг   саналыг   хуралдаанаараа   хэлэлцэж   олонхийн   саналаар шийдвэрлэнэ.

 

51.7.Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх  хугацаанд  түүний  бүрэн  эрхийг  нь  Засаг  даргын  орлогч  хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.

 

51.8.Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 51.4, 51.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор  дахин  тавихгүй  бөгөөд  энэ  заалт  Засаг  дарга  гэмт  хэрэг  үйлдсэн  нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй.

 

52 дугаар зүйл. Хот, тосгоны удирдлагын тогтолцоо

 

52.1.Хот, тосгоны удирдлага нь захирагч, зөвлөлөөс бүрдэнэ.

 

52.2.Хот,  тосгоны  өдөр  тутмын  үйл  ажиллагааг  удирдан  чиглүүлж  зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ.

 

52.3.Хот,  тосгоны  зөвлөлийг  тухайн  хот,  тосгоны  нийгэм,  эдийн  засагт нөлөө  бүхий  аж  ахуйн  нэгж,  байгууллага  болон  захирагчийн  ажлын  албаны хүмүүсийг оролцуулан 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр захирагч байгуулна.

 

52.4.Хот, тосгоны зөвлөлийг захирагч тэргүүлнэ.

 

52.5.Аймаг,  сум,  багийн  төв  болох  хот,  тосгоны  удирдлагын  бүрэн  эрхийг тухайн   хот,   тосгон   оршин   байгаа   засаг   захиргааны   нэгжийн   Засаг   дарга хэрэгжүүлнэ.

52.6.500 хүртэл хүн амтай сууринд оршин суугчдын нийгэм, ахуйн асуудлыг тухайн  сууринд  голлох  аж  ахуйн  нэгжийн  удирдлага,  түүнчлэн  харьяалах  сум, дүүргийн  иргэдийн  Нийтийн  болон  төлөөлөгчдийн  хурал,  Засаг  дарга  тус  тус шийдвэрлэнэ.

 

52.7.Хот,  тосгоны  захирагч  нь  ажлын  албатай  байна.  Захирагчийн  ажлын албаны  бүтэц,  орон  тооны  хязгаарыг  Засгийн  газраас  нэг  бүрчлэн  буюу  нэг маягаар тогтооно.

 

53 дугаар зүйл.Хот, тосгоны захирагчийг сонгох тухай

 

53.1.Хот,  тосгоны  захирагчийг  тухайн  хот,  тосгоны  сонгуулийн  эрх  бүхий оршин  суугчид  нийтээрээ,  чөлөөтэй,  шууд  сонгох  эрхийн  үндсэн  дээр  саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.

 

54 дүгээр зүйл. Хот, тосгоны захирагчид нэр дэвшүүлэх

 

54.1.Хот,  тосгоны  захирагчид  тухайн  хот,  тосгоны  оршин  суугчдын  Хурал, харьяалах  засаг  захиргааны  нэгжийн  иргэдийн  Нийтийн  болон  Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлнэ.

 

54.2.Тосгонд  100-гаас  доошгүй,  хотод  500-гаас  доошгүй  оршин  суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны захирагчид бие даан нэрээ дэвшүүлж болно.

 

54.3.Тосгоны захирагч нь энэ  хуулийн 45.6-д заасан шаардлагыг хангасан байна.

 

55 дугаар зүйл.Сонгууль эрхлэн явуулах

 

55.1.Хот,  тосгоны  захирагчийн  сонгуулийг  тухайн  хот,  тосгоныг  харьяалах засаг   захиргаа,   нутаг   дэвсгэрийн   нэгжийн   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурлаас байгуулсан сонгуулийн нэгдсэн хороо эрхлэн явуулна.

 

56 дугаар зүйл.Захирагчийг сонгогдсонд тооцож бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

 

56.1.Хот,   тосгоны   захирагчийн   сонгуульд   оролцсон   нийт   сонгогчийн олонхийн   санал   авсан   нэр   дэвшигчийг   тухайн   хот,   тосгоны   захирагчаар сонгогдсонд тооцно.

 

56.2.Хэрэв   нэр   дэвшигчдийн   хэн   нь   ч   олонхийн   санал   аваагүй   бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал  хураалтад  оруулна.  Дахин  санал  хураалтад  оролцсон  нийт  сонгогчийн олонхийн санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад  оролцсон  нийт  сонгогчийн  олонхийн  санал  авсан  нэр  дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно.

 

56.3.Энэ   зүйлийн   1,   2   дахь   хэсэгт   заасны   дагуу   сонгогдсон   улсын зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг Ерөнхий сайд, аймгийн зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг аймгийн Засаг дарга, тосгоны захирагчийн бүрэн эрхийг сумын Засаг дарга тус тус хүлээн зөвшөөрнө.

 

56.4.Хот,  тосгоны  захирагчийн  сонгууль  явуулах,  огцруулах  тухай  журмыг Улсын Их Хурал тогтооно.

 

57 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийг чөлөөлөх, огцруулах

 

57.1.Хот,  тосгоны  захирагчийг  өөрийн  нь  хүсэлт,  хүндэтгэн  үзэх  бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлнө.

 

57.2.Захирагчийг огцруулах саналыг сонгуулийн эрх бүхий оршин суугчдын

30-аас доошгүй хувь  нь бичгээр  гаргасан, түүнчлэн Ерөнхий сайд, аймаг, сумын Засаг  дарга  үндэслэл  бүхий  санал  гаргасан  бол  захирагчийг  огцруулах  эсэх асуудлаар оршин суугчдын санал хураалтыг явуулна.

 

57.3.Гэмт  хэрэг  үйлдсэн  болохыг  тогтоосон  шүүхийн  таслан  шийдвэрлэх тогтоол  хүчин  төгөлдөр  болсон,  мөн  түүнчлэн  тухайн  хот,  тосгоны  захирагчийг огцруулах тухай санал хураалтад оролцсон оршин суугчдын олонх нь огцруулахыг дэмжвэл захирагчийг огцруулна.

 

57.4.Энэ   зүйлийн   1,   3   дахь   хэсэгт   заасныг   үндэслэн   хот,   тосгоны захирагчийг   чөлөөлөх,   огцруулах   тухай   шийдвэрийг   Ерөнхий   сайд   болон харьяалах аймаг, сумын Засаг дарга тус тус гаргана.

 

58 дугаар зүйл. Хот, тосгоны захирагч ажлаа тайлагнах

 

58.1.Хот,  тосгоны  захирагч  нь  ажлаа  тухайн  хот,  тосгоны  оршин  суугчдад жилд  2  удаа  тайлагнаж,  үйл  ажиллагааныхаа  талаар  харьяалах  аймаг,  сум, дүүргийн Засаг даргад тус тус мэдээлж байна.

 

59 дүгээр зүйл. Хот, тосгоны зөвлөлийн эрх хэмжээ

 

59.1.Хот, тосгоны зөвлөл дараах эрх хэмжээтэй байна:

 

59.1.1.Хот,  тосгоны  нийгэм,  эдийн  засгийг  хөгжүүлэх  үндсэн  чиглэл, хөтөлбөрийг     боловсруулж,     харьяалах     аймаг,     сум,     дүүргийн     иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;

 

59.1.2.Хот,     тосгоны     ерөнхий     төлөвлөгөөг     хууль     тогтоомжид нийцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх

 

59.1.3.Хот,   тосгоны   өмчийг   хуулиар   олгогдсон   хүрээнд   захиран зарцуулж, түүнийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх

 

59.1.4. үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход дэмжлэг үзүүлэх

 

59.1.5.захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг хянан хэлэлцэх;

59.1.6.аж  ахуйн  нэгж,  байгууллагаас  хот,  тосгоны  хөгжилд  оруулсан буюу оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэх.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

 

60 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

60.1.Энэ   хуулийг   зөрчсөн   албан   тушаалтны   үйлдэл   нь   гэмт   хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

60.2.Энэ  хуулийг  зөрчсөн  хүн,  хуулийн  этгээдэд  Эрүүгийн  хууль,  эсхүл

Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%