Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын ИТХ, ЗДТГ, "Туна тэргэл сан" ТББ-ууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

2014-11-13



Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Мерси Кор байгууллагын хэрэгжүүлж буй "Төрийн худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Иргэдийн хяналт, иргэдийн оролцоо дэд тэтгэлэгийн хэрэгжилт дээр хамтран ажиллахаар Улиастай сумын ИТХ, ЗДТГ, "Туна тэргэл сан" ТББ-ууд хамтран харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дэд төслийн гол зорилго нь Завхан аймгийн Улиастай суманд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Чигэстэй, Богдын гол багуудын хөгжлийн төв, Богдын гол багийн нутаг дэвсгэрт тавигдаж буй явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэлийн явцад зургийн дагуу хяналт хийж, доголдол гарсан тухай бүр нь захиалагч талд мэдээллийг хүргэн шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Дээрх 3 ажилд хяналт тавих 5 гишүүн бүхий 3 иргэдийн бүлгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн  46-р тогтоолоор байгуулсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%