Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

"Төлөөлөгчийн нэг өдөр" арга хэмжээ болов.

2014-10-20

2014 оны 10 дугаар сарын 19-нд Улиастай сумын Жаргалант багийн ИНХ, тус багаас сонгогдсон аймаг,  сумын ИТХ-ын  төлөөлөгчид, багийн ажлын алба  хамтран "Төлөөлөгчийн нэг өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.  Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын ажлын албаныхан болон бусад багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон бөгөөд арга хэмжээний хүрээнд Сумын эдийн засаг нийгмийг  2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Жаргалант багийн Алтангийн хэсэгт баригдах усан сангийн ажлын гүйцэтгэлийг хангуулж  2014 оны 10 сарын 25-ны дотор ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.   


Мөн түүнчлэн ИНХ-ын дарга А.Долгоржав багийн иргэдэд ажлын тайлангаа танилцуулж, багийн иргэд АХА тэмцээнд оролцож оюун ухаанаа сорьж, бүжгийн тэмцээнд оролцож  "Шилдэг хос бүжигчин"-ээ шалгаруулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%