Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2018-11-21

Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг угтан УИХ-ын даргын эвээл доор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг сум, аймаг, улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний нэгд?гээр шатны тэмцээнд Улиастай сумын эрэгтэй 23, эмэгтэй 8 шатарчин оюун ухаанаа өрсөлдүүлэн оролцож тэмцээний ялагчдаа тодрууллаа. Тэмцээнд амжилттай оролцсон эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчин дараагийн шатны буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон бөгөөд тус тэмцээн ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Сумын ИТХ-ын дарга Б.Мэндбилэг тамирчдад аймаг, улсын тэмцээнд амжилт гарган сум орон нутгийнхаа иргэдийн итгэлийг алдаж ?л болохыг захилаа. Тэмцээнийг олон улсын стандартын дагуу шатрын улсын шгч П.Түмэнжаргал тусгай программ ашиглан зохион байгууллаа. Жил бүрийн тус тэмцээнийг хамтран зохион байгуулдаг Завхан аймгийн шатрын холбоо, шүүгч, багш П.Түмэнжаргалд халуун талархал илэрхийлье.
Тэмцээний эрэгтэй төрөлд:  1 дүгээр байр Э.Балданнамжил
                                                2 дугаар байр А.Төмөрсүх
                                                3 дугаар байр Л.Бямбаа нар шалгарлаа.
                   Эмэгтэй төрөлд: 1 дүгээр байр Э.Должинсүрэн
                                                2 дугаар байр ?.Амгалан
                                                3 дугаар байр Ч.Мядагбадам нар шалгарлаа. Дараагийн шатанд оролцох эрхийн эзэд болсон шатар сонирхогчиддоо амжилт хүсье.          
           

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%