Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Шатрын тэмцээнд өргөнөөр оролцоно уу.

2018-11-06

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭНИЙ АНХАН ШАТ БУЮУ УЛИАСТАЙ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

                                                                                                                  

 

Тэмцээний зорилго: Шатар сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,  харилцан туршлага солилцох.

Тэмцээн болох хугацаа: 2018 оны 11 сарын 10-ны өдөр /Бямба гараг/ 10:00 цаг.

Тэмцээн болох газар: Улиастай сумын нутгийн удирдлагын ордон “Иргэний танхим”.

Тэмцээний дүрэм: Техникийн зөвлөгөөнийг тэмцээний  өмнө хийж, тэмцээнийг ОУ-ын дүрмийн дагуу, цахим систем ашиглан,  шатрын спортын улсын шүүгч П.Түмэнжаргал шүүн явуулна. Тэмцээнд зөвхөн насанд хүрэгчид эрэгтэй эмэгтэй 2 ангиллаар оролцоно.Тэмцээний хураамж: 1000 төгрөг..

Тэмцээний бүртгэл: 

Бүртгэлийг 2018.10.07 –ны өдрийн 17:30 цаг хүртэл Улиастай сумын ИТХ-ын ажлын албаны 207 тоот өрөөнд хүлээн авна. Ажлын цагаар 70462123 дугаарын утсанд холбогдон овог, нэр, бүртгэлийн дугаараар бүртгүүлж болох ба тэмцээний өдөр биеийн байцаалтаар тулгалт хийж, хураамжаа төлнө.

Мөн харьяа багийн хөгжлийн төвүүдэд хандан багийн Засаг даргын ажлын албаны туслах ажилтанд бүртгүүлэх боломжтой.

 /Тэмцээн зохион байгуулагдах өдөр бүртгэхгүй, бүртгүүлсэн боловч хоцорсон тамирчдыг программд оруулах боломжгүй тул тэмцээнээс хасахыг анхаарна уу./

Шагнал:

           Эрэгтэй       

Тэргүүн байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж, хоёрдугаар шатанд оролцох эрхийн бичиг /50,000₮/

Дэд байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж, хоёрдугаар шатанд оролцох эрхийн бичиг /30,000₮/

Гутгаар байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж, хоёрдугаар шатанд оролцох эрхийн бичиг /20,000₮/

       Эмэгтэй        

Тэргүүн байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж, хоёрдугаар шатанд оролцох эрхийн бичиг /40,000₮/



ШАТАР СОНИРХОГЧ ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

 

Холбогдох утасны дугаар:   70462123, 99751115, 99867444

 

ЖИЧ: Өөрсдийн шатар, хөлгийг авч ирнэ үү.

 

 

             УЛИАСТАЙ СУМЫН                                                        ЗАВХАН АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН                                              ШАТРЫН ХОЛБОО

                         ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%