Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ОНХСангийн журмын төсөл, санал асуулга

2018-09-03

ОХСангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал хураалт явагдаж байгаатай холбогдуулан дараах төслийг боловсруулан иргэдээс санал авч байгаа тул та төсөлтэй сайтар танилцсаны дараа бидэнд саналаа ирүүлнэ үү.


Төсөл 
 
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1 Орон нутгийн хөгжлийн сан /цаашид ОНХС гэх/-г төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд энэ журмыг баримтална. 1.2 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг үндэслэнэ.  1.3 ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин бүрдүүлэхэд оршино. 
 
Хоёр. Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг тооцох, батлах 
 
2.1 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан /цаашид ОНХНС гэх/ -аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас орлогын шилжүүлэг тооцох аргачлал”, “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлэг тооцох аргачлал”-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр тооцсон суурь тооцооллыг орон нутгийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийн хамт аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. 2.2 Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төсвийн төсөлд ОНХНС-аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг аймаг, нийслэл тус бүрээр, мөн олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгож буй урамшуулал, дэмжлэгийг хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд сум, дүүрэг тус бүрээр тусган батлуулна. 2.3 Монгол Улсын төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталснаас хойш санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 5 хоногийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системээр дамжуулан ОНХНС-аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн дүнг мэдээлнэ. 2.4 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.1-т заасан суурь тооцооллыг батлагдсан шилжүүлгийн дүнд үндэслэн шинэчлэн тооцож аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. 2.5 Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь ОНХНС-аас аймаг, нийслэлийн ОНХС-аар дамжуулан сум, дүүргийн ОНХС-д хуваарилах орлогын шилжүүлгийн дүнг энэ журмын 2.4-д заасан суурь тооцооллоос багагүй байхаар тооцно. 2.6 Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 2.5-д заасны дагуу тооцсон сум, дүүрэг бүрийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн дүн, аймаг, нийслэлийн төсөвт үлдэх хөрөнгийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.4 болон 60.2.5-д заасан бусад эх үүсвэрийн хамт тухайн жилийн аймаг, нийслэлийн төсвийн төсөлд энэ журмын 9 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид ИТХ гэх)-д өргөн мэдүүлнэ.  2.7 Энэ журмын 2.6-д заасан ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийг тухайн шатны ИТХ хэлэлцэн батална.  
Төсөл 
 
2.8  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-ийн төсвийн тодотголын төслийг Төсвийн тухай хууль болон “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах тухай журам”-д заасны дагуу боловсруулж батлуулна.  2.9  ОНХС-ийн хөрөнгөөс санхүүжүүлэх суурь зардлыг тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хэмжээнээс хэтрүүлэхгүй, 2.6-д заасан дүнд оруулан тооцохгүйгээр хуваарилан батлуулна. 
Гурав. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд хамаарах үндсэн нөхцөл 
 
3.1 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дараах нөхцөлүүдийг хангасан байна. 3.1.1 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байх; 3.1.2 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх; 3.1.3 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлтэй, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, бусад холбогдох зөвшөөрөлтэй байх; 3.1.4 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад сум, дүүргийн алслагдсан хороо, багийн иргэдийн хамгийн олон саналыг авч эрэмбэлэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг заавал багтаах; 3.1.5 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх эх үүсвэрийг өөр бусад эх үүсвэртэй уялдуулсан байх;  3.1.6 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөгдөн ажлын гүйцэтгэл баталгаажсан боловч тухайн онд санхүүжилт хийгдээгүй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрийг нэгдсэн жагсаалтад оруулна. 3.1.7 Аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг нь тус сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр санал болгож буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний өмчлөлтэй холбоотой асуудал болон хөрөнгийн ашиглалтын урсгал зардлыг тооцож, орон нутгийн төсөвт нөлөөлөх ачааллын талаарх дүгнэлтийг гаргана.  3.1.8 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ журмын 9.3-т заасан багийг нэгдсэн арга зүй, гарын авлагаар хангана. 
 
Дөрөв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх чиг үүрэг 
 
4.1 Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан чиг үүрэгт хамаарах энэ журмын 4.3-д зааснаас бусад хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар хийх ажлыг санхүүжүүлнэ.   4.2 ОНХС-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулж үл болно. 4.2.1 Төсвийн тухай хуулийн 60.3-т заасан зүйлс; 4.2.2 Төсвийн тухай хуулийн 60.4-д заасан зүйлс;  
Төсөл 
 
4.2.3 Төсвийн тухай хуулийн 60.11-д зааснаас бусад төрлийн үйлчилгээний болон хөрөнгийн зардал; 4.2.4 Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал;  4.2.5 Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагаас бусад улсын төсвийн байгууллагын хөрөнгийн болон урсгал зардал. 
4.3 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нь энэ журмын 3 дугаар бүлэгт заасан нөхцөлийг хангаагүй, мөн 4.2-т заасныг хэрэгжүүлэхээр бол нэгдсэн жагсаалтаас хасах үндэслэл болно. 
 
Тав. Баг, хорооны түвшинд орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд олон нийтийн оролцоог хангах  
 
5.1 Баг, хорооны Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран өмнөх оны ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, тухайн онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ирэх оны аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний танилцуулгын хамт бэлтгэж баг, хороо, сум, дүүргийн мэдээ, мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулна. 5.2 Баг, хорооны Засаг дарга ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хорооны иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг дараах хэлбэрээр явуулна. Үүнд: 5.2.1 санал асуулгын хуудас,  5.2.2 бүлгийн ярилцлага, /орон нутгийн иргэд өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэд хэдэн бүлгийн зохион байгуулалт/.  5.2.3 цахим хэлбэр болон техник, технологийн дэвшилтэт бусад арга хэлбэр; 5.3 Энэ журмын 5.2.1-д заасан хэлбэрээр санал авахдаа энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан жишиг маягтыг баг, хорооны өрх бүрд хүргүүлж бүртгэл хөтлөн ирсэн саналыг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бүртгэнэ. 5.4 Энэ журмын 5.2.2-т заасан хэлбэрээр санал авах тохиолдолд 50-иас доошгүй /сумын алслагдсан багийн хувьд 30-аас доошгүй/ иргэний бүрэлдэхүүнтэй бүлгийн ярилцлага, хэлэлцүүлгийг бүлэг тус бүр 2-оос доошгүй удаа зохион байгуулах ба хэлэлцүүлгийн үеэр иргэдээс авсан саналыг энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусган хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн гарын үсгээр баталгаажуулна. 5.5 Энэ журмын 5.2.3-т заасан арга хэлбэрээр санал авах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн турш тогтсон цахим хаяг, цахим хуудсаар саналыг хүлээн авах бөгөөд саналыг 4-р хавсралтад заасан маягтын дагуу нэгтгэн баталгаажуулна.  5.6 Энэ журмын 5.2-т заасан хэлбэрээр иргэдээс санал авах ажлыг жил бүр зохион байгуулна.  5.7 Баг, хорооны Засаг дарга энэ журмын 5.6-д заасны дагуу иргэдээс авсан саналыг нэгтгэн урьдчилсан жагсаалтыг бэлтгэхдээ энэ журмын 5 дугаар хавсралтад заасан маягтад багтсан үзүүлэлтийг ирсэн санал бүрийн хувьд боловсруулах ба энэ журмын 5.1-д заасан танилцуулгад үндэслэн мэдээлэл бэлтгэнэ. 
Төсөл 
 
5.8 Баг, хорооны ИНХ-ын дарга ирэх төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэх, санал хураах хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасны дагуу хүчин төгөлдөр ирцтэйгээр 5 дугаар сард багтаан зохион байгуулна. 5.9 Баг, хорооны ИНХ-ын дарга хурлын ирцийг бүртгэн оролцогчдоор гарын үсэг зуруулж, хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг энэ журмын 6 дугаар хавсралтад заасан маягтын дагуу хөтөлж, ИНХ-ын тэргүүлэгчдийн гарын үсгээр баталгаажуулна. 5.10 Баг, хорооны Засаг дарга ирэх төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх энэ журмын 5.7-д заасан урьдчилсан жагсаалтад багтсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нэг бүрийг ИНХ-д танилцуулна.  5.11 Баг, хорооны Засаг дарга ИНХ-д ОНХС-аас хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар тайлагнахдаа энэ журмын 9.1-д заасан этгээдийн хийсэн хяналт шалгалт, ажлын тайлан, тэмдэглэл, гаргасан дүгнэлт, зөвлөмж, санал, шүүмжлэлийг сонсож болно. 5.12 Баг, хорооны ИНХ-ын дарга энэ журмын 5.11-д заасны дагуу танилцуулсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал болон тухайн хурлын үеэр дэвшүүлсэн төслийн санал тус бүрийг дэмжиж буй эсэхийг ил тод санал хурааж шийдвэрлэнэ.  5.13 Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг энэ журмын 5.12-т заасан санал өгсөн багийн иргэдийн тоог баг, хорооны сонгуулийн насны иргэдийн нийт тоонд харьцуулсан харьцаагаар эрэмбэлсэн тэргүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналын жагсаалтыг ИНХ-ын тогтоолоор батална. 5.14 Баг, хорооны ИНХ-ын дарга энэ журмын 5.13-т заасан жагсаалтыг энэ журмын 6 дугаар хавсралтад заасан баг, хорооны ИНХ-ын тэмдэглэлд тусгана.  5.15 Баг, хорооны Засаг дарга энэ журмын 5.14-т заасан тогтоол болон энэ журмын 7 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бэлтгэсэн төсөл бүрийн танилцуулгыг энэ журмын 5.8-д заасан хугацаанд багтаан сум, дүүргийн Засаг даргад  албан бичгээр хүргүүлнэ. 
 
Зургаа. Сум, дүүргийн түвшинд ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх 
6.1 Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж, төлөвлөх зорилго  бүхий ажлын хэсгийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулна. 6.2 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан ажилтан, баг, хорооны Засаг дарга, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл төрийн сангийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтнүүдийг багтаасан 7-оос доошгүй гишүүнтэй байна. 6.3 Ажлын хэсэг нь энэ журмын 5.15-т заасан баг, хорооны ИНХ-аас ирүүлсэн тогтоолоор батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг эрэмбэлэн төсөл бүрийг хэлэлцэн жагсаалтыг жил бүрийн 6 дугаар сард багтаан боловсруулна. 6.4 Ажлын хэсэг нь баг, хороодоос ирсэн саналыг нэгтгэж эрэмбэлэхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзан зөвлөмж дүгнэлт гарган сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ: 6.4.1 Баг, хороодоос ирүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь баг, хорооны иргэдийн олонхын саналаар дэмжигдсэн эсэх 6.4.2 Сум, дүүргийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдсан эсэх 
Төсөл 
 
6.4.3 Энэ журмын 4.3-т заасны дагуу хасагдах хөтөлбөр, төсөл, арга хэмжээ байгаа эсэх 6.4.4 Хөрөнгө оруулалтын урьдчилан тооцсон төсөвт өртгийг үр өгөөж хүртэгчдийн тоонд харьцуулан төслийн үр өгөөжийг тодорхойлох;   6.5 Сум, дүүргийн Засаг дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.  6.6 Сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны ИНХ-ын баталсан жагсаалтад багтсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь сум, дүүргийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй бол тухайн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг тусад нь бэлтгэж аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж болно. 6.7 Сум, дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан ОНХСийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг тухайн шатны ИТХ-д төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ. 6.8 Сум, дүүргийн ИТХ нь сум, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний  жагсаалтыг төсөл тус бүрээр хэлэлцэн энэхүү журмын 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу батална. 6.9 Сум, дүүргийн Засаг дарга нь ИТХ-аар батлагдсан ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад иргэдийн өгсөн санал багтсан болон багтаагүй шалтгааныг тухайн саналыг ирүүлсэн багийн Засаг даргаар дамжуулан иргэдэд мэдээлнэ. 
 
Долоо. Аймаг, нийслэлийн түвшинд ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх 
 
7.1 Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг олон нийтийн оролцоотой төлөвлөх, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгаль орчны асуудал хариуцсан ажилтан, холбогдох хэлтсийн албан тушаалтнууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ахлуулан, 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. 7.2 Ажлын хэсэг аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэж боловсруулна. Үүнд: 7.2.1  Тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого чиглэл; 7.2.2  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ; 7.2.3  Өмнөх төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ;  7.2.4 Хөрөнгө оруулалтын урьдчилан тооцсон төсөвт өртгийг үр өгөөж хүртэгчдийн тоонд харьцуулан төслийн үр өгөөжийг тодорхойлох;     7.3 Урьдчилсан жагсаалтад багтсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд сум, дүүргийн иргэдээс санал авах зорилгоор энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан санал асуулгын хуудсанд тусгуулан баг, хорооны иргэдээс санал авах үйл ажиллагаатай хамтруулан жил бүр зохион байгуулж болно. 7.4 Сум, дүүргийн иргэд, Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналыг урьдчилсан жагсаалтад нэмж тусган, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгтгэнэ. 
Төсөл 
 
7.5 Урьдчилсан жагсаалтыг аймаг, нийслэлийн дэргэдэх иргэний танхимаар дамжуулан нийтэд зар мэдээ хүргэсний үндсэн дээр нээлттэй хэлэлцүүлгийг 7 дугаар сард багтаан 2-оос доошгүй удаа зохион байгуулна. 7.6 Аймаг, нийслэлийн Засаг дарга иргэд, олон нийтээс хамгийн олон санал авсан, ажлын хэсгийн санал, дүгнэлтээр баталгаажсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулна.  7.7 Ажлын хэсэг хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. 7.8 Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нэгдсэн жагсаалтыг хурлын тэмдэглэл болон орон нутгийн төсвийн төсөлд тусган аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ. 7.9 Аймаг, нийслэлийн ИТХ нь аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн саналыг төсөл тус бүрээр хэлэлцэн батална.  
Найм. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт 
8.1 ОНХС нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг зөвхөн энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ. 8.2 ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон холбогдох бусад журам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө. 8.3 Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна. 8.4 Сум, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж болно. 8.5 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”д зааснаар захиалагч байгууллагын хүсэлтийн дагуу аймаг, нийслэлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, сум, дүүргийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан албан тушаалтны санхүүжилтийн эрх нээсний дагуу бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлнэ. 8.6 Энэ журмын 8.5-д заасан санхүүжилтийн эрхийн дагуу ОНХС-ийн Төрийн сан дах данснаас гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтийн баримтад аймаг, нийслэлийн хувьд 1 дүгээр гарын үсгийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх шилжүүлсэн албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч, сум дүүргийн хувьд 1 дүгээр гарын үсгийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх шилжүүлсэн албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч тус тус зурна.  8.7 ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бол Төсвийн тухай хуулийн 24.4-т заасны дагуу төсвөөс санхүүжилт олгохгүй. 
Төсөл 
 
8.8 ОНХС-ийн тухайн төсвийн жилд зарцуулагдаагүй үлдэгдлийг дараагийн төсвийн жилийн ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрт тусган ИТХ-аар баталсны дагуу санхүүжүүлнэ. 
 
Ес. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт 
 
9.1 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт болон энэ журмын хэрэгжилтэд төв, орон нутгийн хууль, хяналт, дотоод ба хөндлөнгийн аудитын байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэдэх хороо, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу хяналт тавина. 9.2 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалт, санхүүжилт, гүйцэтгэл, тайлагналтын явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний журамд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн захиргааны байгууллагууд хийх ба хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системийг ашиглан олон нийтэд тухай бүр мэдээлнэ.  9.3 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналтад хяналт тавих орон нутгийн иргэдийн сайн дурын хяналтын багуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрээр байгуулна.  9.4 ИТХ энэ журмын 9.3-т заасан багт ажлын үр дүнг харгалзан ОНХС-аас бусад орон нутгийн төсвийн хөрөнгийн эх үүсвэрээс урамшуулал олгож болох бөгөөд урамшууллын хэмжээ нь тухайн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн 1 хувиас хэтрэхгүй байна.  9.5 Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь аймаг, нийслэлийн, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сум, дүүргийн ОНХС-ийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт болон түүний хэрэгжилттэй холбоотой хийгдсэн аливаа аудит, хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, зөвлөмж, акт болон бусад мэдээллийг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд хагас, бүтэн жилээр мэдээлнэ. 9.6 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС-ийн асуудал хариуцсан хэлтэс нь улсын нэгдсэн мэдээллийн санг хариуцан, иж бүрэн мэдээллийн сан бүрдүүлнэ. 9.7 ОНХС-ийн үйл ажиллагаанд хийгдсэн аудит, хяналт шалгалтын тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга холбогдох арга хэмжээг авна. 9.8 Энэ журмын 9.3-т заасан сайн дурын хяналтын багууд нь ажлын тайлангаа жилд 2-оос доошгүй удаа тухайн шатны ИТХ-д танилцуулна. 9.9 Сайн дурын хяналтын баг нь ОНХС-ийн хэрэгжилтэд илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр эрх бүхий холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэн шийдвэрлүүлнэ.  
 
 
Арав. Орон нутгийн хөгжлийн сангийн тайлагналт, бүртгэл 
10.1 Дүүргийн төрийн сангийн хэлтэс, сумын санхүүгийн алба нь ОНХС-ийн төсвийн гүйцэтгэлийн  тайланг энэ журмын 10 дугаар хавсралтын дагуу  аймаг, нийслэлийн 
Төсөл 
 
Санхүү, төрийн сангийн хэлтэст Төсвийн тухай хуульд заасан санхүү, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах хугацаанд тайлагнана. 10.2 Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг энэ журмын 11 дүгээр хавсралтын дагуу гаргаж жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлнэ.  10.3 Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь ОНХС-ийн хэрэгжилтийн тайланг сум, дүүрэг тус бүрээр хагас жил тутамд гарган, дүгнэлт өгч, цаашид даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулан аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж, холбогдох асуудлаар тодорхой шийдвэрийг гаргуулна. 10.4 Энэ журмын 10.3-т заасан дүгнэлт, Засаг даргын шийдвэрийг тухайн шатны ИТХ-аар жил бүр, төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн талаарх Засаг даргын мэдээллийн хамт хэлэлцүүлнэ.  10.5 Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь ОНХС-ийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС–ийн асуудал хариуцсан хэлтэст ирүүлнэ. 10.6 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС-ийн асуудал хариуцсан хэлтэс нь тайланд дүн шинжилгээ хийж, ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлого боловсруулна.  10.7 ОНХС-ийн орлого, зарлага нь тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд ОНХС-ийн төсвийн гүйцэтгэлийг тухайн аймаг, нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд нэгтгэнэ. 10.8 ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хуульд заасны дагуу өмчид бүртгэж аван байгууллага ашиглалтын зардлыг хариуцна. 
 
Арван нэг. Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлагын мэдээллийн систем  
 
11.1 ОНХС-ийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, тайлагналт, бүртгэл, хяналтад удирдлагын мэдээллийн систем ашиглах ба орлогын шилжүүлгийн төлөвлөгөө, батлагдсан төсөл арга хэмжээ, санхүүжилтийн хуваарь, төлбөрийг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд: 11.1.1 Энэ журмын 2.5-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС хариуцсан хэлтэс ОНХНС-аас олгохоор улсын төсөвт тусгагдан батлагдсан орлогын шилжүүлгийг аймаг, нийслэл бүрээр ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна. 11.1.2 Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь орон нутгийн төсөв батлагдсаны дараа сум, дүүрэг тус бүрээр ОНХС-ийн батлагдсан төсвийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна. 11.1.3 Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тухайн шатны ИТХ-аас баталсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна. 
Төсөл 
 
11.1.4 ОНХНС-аас аймаг, нийслэлд шилжүүлэх орлогын шилжүүлгийн сар, улирлын батлагдсан хуваарийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС хариуцсан хэлтэс жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна. 11.1.5 Аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь орон нутгийн төсвийн батлагдсан сар, улирлын хуваарьтай нийцүүлэн ОНХС-ийн сум, дүүргээр хуваарилан баталсан сар, улирлын хуваарийг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна. 11.1.6 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС хариуцсан хэлтэс ОНХНС-ийн орлогын шилжүүлгийг Төв төрийн сангийн сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ гарсны дараа ажлын 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн ОНХС-ийн дансанд шилжүүлж, ОНХСийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. 11.1.7 Аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс хуваарилагдан ирсэн орлогын шилжүүлгийг ажлын 2 өдөрт багтаан батлагдсан хуваарийн дагуу сум, дүүрэгтээ хуваарилж, ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. 11.2 Тухайн орон нутгийн төрийн сангийн төлбөр тооцоо, зарлага хариуцсан мэргэжилтэн нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхдээ ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системийг дараах байдлаар ашиглана.  
 
11.2.1 ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.  11.2.2 ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд тухайн хөрөнгө оруулалт, хөтөлбөр,  тулган хянаж, мөн зохих журмын дагуу анхан шатны баримтыг үндэслэн гүйлгээг хийнэ. 11.2.3 ОНХС-ийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд зохих журмын дагуу оруулаагүй бол тухайн зөрчлийг арилгах хүртэл ОНХНС, аймаг, нийслэлийн ОНХС-аас орлогын шилжүүлэг олгохгүй. 11.2.4 ОНХС-ийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төлбөр хийгдсэн тухай бүр ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна. 
 
Арван хоёр. Хариуцлага 
 
12.1 ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт, тайлагналт болон эцсийн үр дүнг тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна.  12.2 ОНХС-ийн төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, хяналт тавих, тайлагнах, зохион байгуулахад хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол зохих хууль тогтоомжийн дагуу эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ. 
 
 
 
 
Төсөл 
 
1 дүгээр хавсралт  
Жич: Та нэгдмэл сонирхолтой иргэдтэй бүлэг болж саналаа нэгтгэн баталгаажуулсан тохиолдолд таны/ танай бүлгийн санал олонхын саналаар дэмжигдэн  дээгүүр эрэмбэлэгдэх давуу талтай.  
ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ МАЯГТ                Саналын хуудасны бүртгэлийн №.............     Аймаг/Нийслэл ................ сум/дүүрэг........... ...... баг/хороо......... Ам бүлийн тоо ..... Ам бүл дэх 18-аас дээш настай хүний тоо .... Гэрийн хаяг:   ...............................................................................хаяг байрших ...................овогтой..................ТА орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар саналаа өгнө үү. 
1. Сум/дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан сум/дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дараах байршилд ....... онд хийгдэх ажлыг дэмжиж байгаа эсэх Төсөл арга хэмжээний нэр Байршил, хүчин чадал энэхүү төслийг дэмжиж байгаа эсэхээ ТИЙМ/ҮГҮЙ -г сонгож саналаа өгнө үү. ТИЙМ ҮГҮЙ 1.1 Төсөл арга хэмжээ 1       1.2 Төсөл арга хэмжээ 2       
1.3 .....  Тайлбар:     ........................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ 2. Сум/дүүрэг, баг/хороо-нд  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  ямар төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна вэ? Энэ төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлснээр хэдэн хүн үр өгөөжийг хүртэх боломжтой вэ? Төсөл арга хэмжээний нэр Байршил, хүчин чадал Нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлөх/ хэдэн хүн үр өгөөжийг хүртэх боломжтой вэ? 
2.1 санал 1     2.2 санал 2     2.3 ............................           ........ Оны .........сар......... Өдөр Иргэнд үлдэх хэсэг :                                                  Саналын хуудасны бүртгэлийн №....... саналын хуудас хүлээн авсан хүний овог нэр  Хүлээлгэн өгсөн Багийн засаг даргын овог нэр  Огноо .................................... ....... ...................................................... ..........он...... Сар......өдөр Тэмдэглэл: Иргэдийн саналыг эрэмбэлж нэгтгэн .......он ....... Сар........ -ны өдөр баг/хорооны ИНХ-аар хэлэлцэж батлах тул ИРГЭН ТА хуралдаа идэвхтэй оролцоно уу. /г.м/ 
Төсөл 
 
2 дугаар хавсралт 
 
 
 
.................аймгийн...................... сумын.............багийн 20.. оны ОНХС-ийн санал асуулгын хуудсаар авсан төсөл, хөтөлбөр арга хэмжээний жагсаалт 
Нийт өрхийн тоо............ Багийн хүн амын тоо ................Саналын хуудас хүлээн авсан өрхийн тоо 
Дд Төслийн нэр Санал өгсөн иргэдийн  тоо Санал өгсөн иргэдийн тоог багийн сонгуулийн насны нийт хүн амын тоонд  харьцуулсан харьцаа     1    2    3        
 
 
 
 
 
 
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төсөл 
 
3 дугаар хавсралт 
 
Нээлттэй санал асуулга, хэлэлцүүлэг, бүлгийн ярилцлагын маягт 
 
 
Санал асуулгын хэлбэр:/ард нь тэмдэглэнэ/ 
1. Нээлттэй санал асуулга 2. Хэлэлцүүлэг 3. Бүлгийн ярилцлага 
 
Оролцсон хүний тоо: 
 Хэлэлцсэн төслийн нэр Төслийн саналыг дэмжсэн иргэдийн тоо 1   2   3   4   
 
Санал асуулга эхэлсэн хугацаа    ........................ 
Санал асуулга дуусгавар болсон хугацаа .......................... 
Санал асуулгад оролцогчдын жагсаалтыг хавсаргана.  
 
 
 
 
Танилцаж хүлээн авсан баг, хорооны Засаг даргын гарын үсэг:  
Он сар өдөр 
  
 
 
 
 
 
 
 
Төсөл 
 
4 дугаар хавсралт 
 
 
Техник, технологийн дэвшилтэт бусад арга хэлбэрээр санал авах хэлбэр 
 
Санал өгсөн иргэдийн нийт тоо: 
Үүнээс: Цахим шуудангаар 
  Мессеж 
 Санал өгсөн  төслийн нэр Төслийн саналыг дэмжсэн иргэдийн тоо 1   2   3   4   
 
Санал асуулга эхэлсэн хугацаа    ........................ 
Санал асуулга дуусгавар болсон хугацаа .......................... 
Багийн Засаг даргын гарын үсэг:  
Он сар өдөр 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төсөл 
 
5 дугаар хавсралт 
 
Багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх урьдчилсан жагсаалт 
Дугаар Санал болгосон төслийн нэр 
Санал өгсөн хэлбэр 
Иргэдийн саналын тоо /нийт багийн сонгуулийн насны иргэдийн тоонд харьцуулсан харьцаагаар/ 
Төслийн хэрэгцээ шаардлага  
Сум, дүүргийн  иргэди йн амьдралд хэрхэн нөлөөлөх 
Үр өгөөжийг хүртэгчдийн тоо 
Төслийн нийт төсөв /мян.төг/ 
                                
 
 
 
 
 
 
 
 
Төсөл 
 
6 дугаар хавсралт 
 
БАГ/ХОРООНЫ ИНХ-ЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ Энэхүү маягтыг төсөл, арга хэмжээний санал авах (1) Баг/хорооны иргэдийн нийтийн хурал ирц, огноо (2) баг/хорооны иргэдийн хурлаар иргэдээс гарсан саналыг хэлэлцэж, санал хураалт явуулсан хураангуй тэмждэглэлийг тамгаар баталгаажуулан сум/дүүргийн ЗДТГ-т тогтоосон хугацаанд хүргүүлнэ. 
I. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ: 
 
Аймаг/Нийслэл                                            Сум/Дүүрэг   
 
Баг/Хороо     
 
Байршил                                                     Эхэлсэн цаг/мин                               Дууссан цаг/мин       
 
Хурлын зорилго: .................................................................................................................................................. .................................................................................................................................................. .................................................................................................................................................. .................................................................................................................................................. ............................................................................................  
II. ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ: (Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дугаар зүйлийн дагуу ИНХ-ын ирцийг хүчин төгөлдөр гэж тооцно.) 
 
Баг/ хорооны өрхийн тоо 
Баг/ хорооны хүн амын тоо 
Хурлын оролцогчдын тоо 
Үүнээс оролцогч 
 
    
 
III. ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ ХУРААХ, ЭРЭМБЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: 
Нийтийн байгууламж, байгаль хамгаалал, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний саналын жагсаалт   Хэлэлцэгдсэн төслийн санал Төслийн саналыг дэмжсэн иргэдийн тоо 1. 
   
2.  
 
 
3.   
Төсөл 
 
 
 
Мал аж ахуй, бэлчээрийн эрсдэл, ХАА-н чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний саналын жагсаалт: 
 
 Хэлэлцэгдсэн төслийн санал 
Төслийн байршил Төслийн саналыг дэмжсэн иргэдийн тоо 
Санал өгсөн иргэдийн тоог багийн сонгуулийн насны нийт хүн амын тоонд  харьцуулсан харьцаа 
1.  
 
   
2.  
 
   
3.  
 
   
 
ТӨСЛИЙГ ЭРЭМБЛЭХЭД ХЭРЭГЛЭСЭН АРГУУДЫГ ТЭМДЭГЛЭНЭ ҮҮ. 
 
□ бичгээр санал хураах □ гар өргөх □ бусад 
IV. ХУРЛЫН ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ТАЛААР (Иргэдийн нийтийн хурлаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр санал болгосон төсөл, арга хэмжээний жагсаалтыг сум, дүүргийн төсвийн төсөлд тусгах, сум, дүүргийн ИТХ-д өргөн барихтай холбоотой ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг дор дурьдаж, баталгажуулах)  Авах арга хэмжээнүүд Хэн хариуцах Товлосон хугацаа 1.  
   
2.  
 
  
Бусад зүйлс …………………………………………………………………………………………………………… …………………………………………………………………………………………………………… …………………………………………………………………………………………………………… Жич: Баг/хорооны ИНХ-ын үйл ажиллагааг оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтыг гарын үсгээр баталгаажуулсан байна.  
Тэмдэглэл хөтөлсөн: ........................................................................... / ............................................................................................................. / Хурлын тэмдэглэлтэй танилцсан: Баг, хорооны  Засаг дарга/хурлын дарга:  ............................. /
 ................................................................................................. / 
 
Огноо 
 
7 дугаар хавсралт  
Төсөл 
 
 
Багийн ИНХ-аар батлагдсан төслийн танилцуулга   
1. Багийн нэр  
2. Төслийн нэр  
3. Багийн хувьд төслийн тэргүүлэх ач холбогдол:  
БИНХ-ийн үеэр эрэмбэлсэн эрэмбэ 
 
Багийн тэргүүлэх ач холбогдол бүхий нийт төслийн тоо 
 
4. Төслийг санал болгосон этгээд: 
 (Иргэдийн санал/сумын ЗДТГ-аас санал болгосон) 
5. Төслийн танилцуулга 
5.1 Төсөл хэрэгжүүлснээр шийдвэрлэгдэх асуудал  
 
 
5.2 Төслийн товч танилцуулга Зорилго Байршил Төслийн үндсэн үйл ажиллагаа 
  
5.3 Төслийн хамрах салбар (Сумын тэргүүлэх чиглэлийн салбарт үндэслэх) 
 
1) -----------------------------(Мал аж ахуй / бэлчээрийн эрсдэлийн удирдлага) 
 
2) ------------------------------- 
 
3) ------------------------------- 
 
4) ------------------------------- 
 
5) -------------------------------- 
 
Төсөл 
 
Сумын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй хамааралгүй  
 
5.4 Үр өгөөж хүртэгчдийн тоо (төслийн үр өгөөжийг хүртэгчид нь аймаг сумын бодлого болон ядуурлын түвшин алслагдмал байдал, жендер болон ястан угсаатны онцлогоос хамаарна.) 
Үр өгөөж хүртэгчдийн тоо /өрхөөр эсвэл хүн амаар/: 
 
 
Үүнээс зорилтот бүлгийн тоо (Алслагдсан малчин өрх эсвэл амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх эсвэл үндэсний цөөнх) 
 
5.5 Бусад мэдээлэл (байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт гэх мэт) 
 
5.6 Шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөвт өртөг (төг) 
 
5.7 Жилийн үйл ажиллагааны болон ашиглалтын зардал (төг)   
Үйл ажиллагаа, хүний нөөц болон ашиглалтын зардал гарах уу? 
Тийм    Үгүй      
5.8 Орон нутгийн иргэд болон хувийн хэвшлээс санал болгож буй ОНХС-ийн нэмэлт санхүүжилт 
Эх үүсвэр  
Дүн төг  
5.9 Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан нөхцөлүүд 
 
Газар чөлөөлөх/олгох  
Тийм                  Үгүй      
Техник, эдийн засгийн үндэслэл 
Тийм                  Үгүй      
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай эсэх 
Тийм                   Үгүй     
Төсөл 
 
Бусад зөвшөөрөл шаардлагатай эсэх  
Тийм                   Үгүй     
Боловсон хүчний орон тоог нэмэх шаардлагатай эсэх 
Тийм                         Үгүй     
 
Бусад нөхцөлүүд                      ------------------------------- Тийм                         Үгүй     
 
5.10 Үйл ажиллагаа, ашиглалт хариуцах этгээд 
 
5.11 Төсөл хэрэгжүүлэх/дуусах хугацаа 
 
5.12 Төсвийн тухай хуульд заасан зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлд багтах эсэх 
Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл 
 
Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлд багтах эсэх нь тодорхой бус 
 
5.13 Сумын ЗДТГ-аас хянан үзэж тодорхойлсон төсөлд нөлөөлөх хүчин зүйлс, эрсдэл, бусад асуудлууд 
 
6. Боловсруулсан Багийн засаг дарга Гарын үсэг Огноо 
 
 
 
 
Төсөл 
 
8 дүгээр хавсралт  
....Аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт   (мян.төгрөг) 
  д/д 
  Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил     
  Эхлэх, дуусах хугацаа 
  Төсөвт өртөг 
  20.. онд санхүүжих дүн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1     1=2+12+… 1. Засаг дарга 2 -   2=3+8+10 1.1. Хөрөнгө оруулалт 3 -   3=4+6 Шилжих хөрөнгө оруулалт 4     4=5+… 1.1.1. ..... 5 2013 .... … Шинээр эхлэх хөрөнгө оруулалт 6     6=7+… 1.1.2. ..... 7     … 1.2. Тоног төхөөрөмж 8     8=9+… 1.2.1. ..... 9 2013 .... .... 1.3. Их засвар 10 -   10=11+… 1.3.1. ..... 11 2013 .... …. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төсөл 
 
9 дугаар хавсралт 
 
...................................   Аймаг/нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас  сум/дүүргийн  орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ /мянган төгрөг/ 
Д/д 
Аймаг(нийслэл)-ийн ОНХС-аас сум (дүүрэг)-ийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн эх үүсвэрүүд 
  Дүн                     
1 Сум 1 /Дүүрэг1/ .I. .I.=2+8+9+10+11    1.1 ОНХНС-аас тооцсон суурь тооцооллын дүн: .2. .2=3+...+7   Үүнээс:                    1.1.1 Олон улсын төсөл хөтөлбөрөөс     олгох дэмжлэг .3.                  1.1.2 ОНХС-ийн гүйцэтгэлийн урамшуулал .4.                  1.1.3 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл .5.                 1.1.4 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл .6.                1.1.5 Итгэлцүүрээр хуваарилагдсан хөрөнгө  .7.     1.2 ОНХС-аас санхүүжих суурь зардал .8.   
   1.3 
Аймаг/нийслэлийн төсвөөс тухайн сумд олгох бусад нэмэлт эх үүсвэр 
.9.     1.4 Өмнөх оны үлдэгдэл .10.     1.5 Бусад  .11.       Сум 2 /Дүүрэг2/  .II. .I.=2+8+9+10+11    1.1 ОНХНС-аас тооцсон суурь тооцооллын дүн: .2. .2=3+...+7     Үүнээс:                  1.1.1 Олон улсын төсөл хөтөлбөрөөс     олгох дэмжлэг .3.                1.1.2 ОНХС-ийн гүйцэтгэлийн урамшуулал .4.                1.1.3 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл .5.                1.1.4 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл .6.                1.1.5 Итгэлцүүрээр хуваарилагдсан хөрөнгө  .7.    1.2 ОНХС-аас санхүүжих суурь зардал .8.    1.3 Аймаг/нийслэлийн төсвөөс тухайн сумд олгох бусад нэмэлт эх үүсвэр .9.    1.4 Өмнөх оны үлдэгдэл .10.    1.5 Бусад .11.    Нийт ….  =I+II+… 
 
 
 
 
 
 
 
Төсөл 
 
 Тайлбар:    Төлөвлөлт  ОНХС-ийн нийт төлөвлөлт                            Үүнээс суурь зардалд:  Төсөл арга хэмжээний төлөвлөлт:   а/ОНХСНС-аас хуваарилагдснаас*  б/ бусад эх үүсвэрээс**   Төлөвлөлтийн зөрүү    ОНХС-ийн нийт төлөвлөлт***  *ОНХНС болон Улсын төсвөөс хуваарилагдсанаас сумдад хуваариласан дүн **Энэ дүн нь ИТХ-аар нэмэгдүүлэн баталсан эх үүсвэр  ***ИТХ-аар батлагдсан дүн  Хянасан.............................................../Сумын төрийн сангийн албаны дарга/ 
 
Баталсан............................................./Сумын Төрийн сангийн албаны мэргэжилтэн/ 
11 дүгээр хавсралт 
 
 
 
 
 
 
 
 
10 дугаар хавсралт 
 
 
 
   
 
Сум/Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлан. /мянган төгрөг/   
  
дд 
Төсөл арга хэмжээний нэр 
Хамаарах чиг үүргийн заалт 
 оны төсөв /тодотгол/ 
 Бодит гүйцэтгэл /хөрөнгө оруулалтын ангиллаар/ 
Барилга байгууламж 
Тоног төхөөрөмж 
Их засвар 
Хөтөлбөр 
Төсөл арга, хэмжээ 
Нийт дүн 
1                   2                   3                   ....                     НИЙТ ДҮН                                     
Төсөл 
 
 
 
Сум/Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн тайлан. 
 
Д.д ....... онд ОНХС-аар хэрэгжүүлэх батлагдсан төлөвлөгөөний жагсаалт  
Хэрэгжилт /Хийгдсэн ажил/ Үр дүн Эхлэх дуусах огноо Нэмэлт тайлбар 
1      2      3      4      .....      
 
Хянасан.............................................../Сумын Тамгын газрын дарга/ 
Баталсан............................................./Сумын Тамгын газрын ажилтан/ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%