Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Чандмань-эрдэнэ болсон усаа хайрлацгаая

2018-09-02

Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолоор Байгалын түүх соёл, усны нөөц эх үүсвэр бүхий экологийн чухал ач холбогдолтой Богд, Чигэстэй голын ай сав газрын дагуух болон орчны 788,33 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан. НҮБХХШвейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй "Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслөөс “Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоо" жижиг төслийн уралдааныг зарлан Завхан аймгийн Өрнөх хөгжил ТББ, Улиастай сумын ИТХ-ын ажлын алба, Богдын гол, Жаргалант багийн ИНХ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийг шалгаруулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Уг төслийн хүрээнд тус орон нутгийн хамгаалалттай газар нутагт нийтээр дагаж мөрдөх журмын төслийг иргэдээр хэлэлцүүлэн тэдний саналыг тусган боловсруулахаар ажиллаж байгаа юм.
"World Water Organization" -аас гаргасан судалгаагаар дэлхийн нийтийн усны хэрэглээний өсөлт нь хүн амын өсөлтөөс 2 дахин хурдацтай өсөн нэмэгдэж байгаа төдийгүй хөгжингүй орнуудын 1 тэрбум гаруй хүн усны хомстолд амьдарч, нийт хүн төрөлхтний 20 орчим хувь нь л байгалийн урсгал усыг хэрэглэж байгаа бөгөөд НҮБ-аас гаргасан судалгаагаар 2025 он гэхэд Дэлхийн хүн амын 30 хувь нь усны хомстолд орно гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт өвчлөлийн 80 хувь нь усны бохирдол, хомстлоос үүдэлтэй энэ маягаар үргэлжилбэл 2020 он гэхэд 135 сая хүн үхэлд хүрнэ мөн 20 секунд тутам 1 хүүхэд усны хомстолд орж үрэгдэж байгаа зэрэг судалгаануудыг гаргажээ. эх сурвалж: http://www.worldwforum.org/water_facts.php /2018.09.02/
Иймд УЛИАСТАЙЧУУД бид ч бас ховор төөргөөр учирсан хоёр сайхан голоо хайрлах нь энэ насны төдийгүй ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй хамгийн том БУЯН гэдгийг цаг ямагт ухаарах  нь зүйтэй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%