Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын дэглэмийг сахин биелүүлэхийг иргэдэд анхааруулж байна.

2018-06-27

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаанаас ТОГТООН шийдвэрлэсэн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажуулан бүртгэж Улиастай сумын 788.33 га газар нутгийг ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД бүртгэсэн.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүд тус газар нутагт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох дүрэм, журам, дэглэмийг сахин биелүүлэх шаардлагатайг, түүнд хяналт тавих, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд даалгахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс сумын Засаг даргад үүрэг болголоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%