Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Шилүүстэй сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн төлөөлөл туршлага судаллаа

2018-06-22

Шилүүстэй сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн зарим төлөөлөл 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улиастай хотод ажиллах үеэрээ Улиастай сумын ИТХ-ын ажлын албатай харилцан туршлага солилцох уулзалтыг хамтран зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр Улиастай сумын ИТХ-ын дарга Б.Мэндбилэг Улиастай хотын түүхэн товчоон, өнөөгийн болон алс хэтийн хөгжлийн зорилтын талаар дурьдаад 2016-2020 оны сумын ИТХ-ын бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөө, хийж гүйцэтгэж буй ажлуудын заримаас мэдээлэл хүргэсэн бол Шилүүстэй сумын ИТХ-ын дарга Г.Ууганбаяр ажлын бүрэлдэхүүнд байгаа хурлын Төлөөлөгчдийг танилцуулан мөн өнгөрөгч хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, анхаарах зүйлсийн талаар ижил төстэй зүйлс байгааг дурьдаад ажлын амжилт хүслээ. Төлөөлөгчид ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж холбогдох бодлогын хороодын талаар мэдээлэл солилцон туршлага хуваалцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%