Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

"Тогтвортой амьжиргаа-3" төслийн баг сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

2018-05-16

     "Тогтвортой амьжиргаа-3" төслийн Орон нутгийн төслийн ажилтан С.Бямбацэрэн сумын ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, сумын зургаан багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сумдын засаглалын гүйцэтгэлд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийх зааварчилгаа" сэдвээр сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
      Мөн үеэр иргэдээс ирүүлсэн төсөл, хөтөлбөрийн санал бодит бус, нийтийн эрх ашгийг хөндөөгүй, ОНХСангийн хөрөнгө оруулалтаас хэт өндөр үнэлгээтэй байдаг зэрэг бэрхшээлүүд нь тус сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулахад бэрхшээл учруулж байгаа тухай санал гарч, зөвлөлдлөө. Тиймээс сум орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь төр, ТББ-уудын үүрэг төдийгүй ил тодын самбар бусад хэвлэл мэдээллийн салбараар хүрч буй мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомж, дүрэм, журмыг судалж танилцах нь иргэдийн үүрэг болохыг цохон тэмдэглэлээ. 
     Иргэд орон нутгийн хөрөнгө оруулалтад гүйцэтгэлийн дараа биш төлөвлөлт хийх үеэс оролцох бүрэн боломж, хууль эрх зүйн нөхцөл бүрдсэнийг дахин сануулан, түүнийг иргэний идэвхтэй оролцоогоор ханган хамтран ажиллахыг нийт "УЛИАСТАЙ"-чууд даа уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%