Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжид үнэлэлт өглөө

2018-05-03

Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй "Биндэргарав", "Богд-Өлзий", "Дөрвөн оноо" өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн ажлын тайланг хэлэлцлээ. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс НЭМ-ийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжигч таатай орчин бүрдүүлэх зорилгоор хийсэн тус байгууллагуудын үйл ажиллагааны тайлантай танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж иргэдэд тэгш хүртээмжтэйгээр эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх талаар зөвлөгөө өгөн ажиллаа. 

ЭМТ-үүдийн өмнө тулгарч буй бэрхшээлүүдийн тэргүүн эгнээнд оношлуурын аппарат дутмаг, суурин бус иргэдийн үзлэг ачаалал нэмэгдүүлж үндсэн харьяаны иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжид сөргөөр нөлөөлдөг, эргэлтийн үед хэрэглэгдэх машин техник дутмаг зэрэг нь орж байгааг дурьдлаа.

Цаашид ӨМТ-үүдэд анхан шатны шинжилгээний оношлуур, багаж техникийг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал болохыг төвүүдийн дарга нар цохон тэмдэглээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%