Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

"ИРГЭН-ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРГЭХ ХОЛБОО" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-04-13

          Улиастай сумын Жаргалант багаас аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид, багийн ИНХ, Засаг дарга түүний ажлын албанаас уламжлал болгон зохион байгуулдаг Төлөөлөгчдийн нэг өдөр буюу "ИРГЭН-ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРГЭХ ХОЛБОО" өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд багийн "Иргэдийн хөгжлийн төв", Жавхлант цогцолбор сургуулийн спорт танхимд зохион байгуулагдаж байна. 
         Тус өдөрлөгөөр Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид иргэдтэй уулзан санал бодол солилцох, тэдний сонирхсон асуултад хариулт өгөх, мэдээлэл солилцох, аймгийн ОБГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн мэдээлэл сургалт, хэсгүүдийн иргэдийн дундах гар бөмбөг, шатрын тэмцээн мөн соёл урлагийн арга хэмжээ, цэнгүүн зохион байгуулагдана. Тэмцээний шагналын санг ИТХ-ын Төлөөлөгчдийн хандиваар бүрдүүлжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%