Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2018-03-30

Завхан аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Улиастай сумын иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлсийг хулгайлдаг О.Б.М нарын бүлэг этгээдийн үйлдлүүдийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тодруулбал иргэн О, Б, М нар нь энэ сарын 6-7-нд шилжих шөнө Улиастай сумын Богдын гол багт үйл ажиллагаа явуулдаг "Цагаан-Уул" хүнсний дэлгүүрээс их хэмжээний согтууруулах ундааны болон бусад эд зүйлсийг хулгайлсан байна. Мөн энэ сарын 03-ны өдөр Товцог багийн Тэжээлийн фондын 2-9 тоотод оршин суух иргэний гэрээс 10 ширхэг мөнгөн аяга, эд зүйлс, 16-ны өдөр Товцог багийн Барилгачдын хэсгийн 4-4 тоотод оршин суух иргэний гэрээс SAMSUNG маркийн 32 инчийн телевизор, нэг ширхэг гуулин домбо зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлсан байна. Тиймээс аймгийн Цагдаагийн газраас иргэн болон ААН байгууллагуудыг өөрсдийн эд зүйлс, орон байрныхаа хамгаалалтыг сайжруулах, байнгын харуултай байлгах, хяналтын камертай болох хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн сэжигтэй иргэдийн талаарх мэдээллийг цагдаагийн газарт шуурхай мэдээлэх хэрэгтэй хэмээн анхааруулав. 

Эх сурвалж: Завхан МОНЦАМЭ/ http://montsame.mn/read/84288

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%