Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Дэлхийн усны өдөрт зориулсан сургалт, хэлэлцүүлэг боллоо

2018-03-23

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, сумын ЗДТГ, Улиастай сумын усны аюулгүй байдлын зөвлөлөөс “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд 2018 оны 03 сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд “Ус ба эрүүл мэнд” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ЭМГ-ын мэргэжилтэн Г.Цэцэгмаа “Ус ба эрүүл мэнд”, “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Мөнхсайхан “Ус ба тогтвортой хөгжил”, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Д. Мөнхсоёл  “Сав газрын захиргааны товч танилцуулга, хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Байгалиа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй” сэдвээр, ЭМГ-ын мэргэжилтэн Ц.Норжинпил “Усаар дамжих халдварт өвчин”, Д.Отгонсүрэн “Гар угаах аргачлал, ач холбогдол” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулж, харилцан ярилцлаа. 

Сургалтад Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмч, эко клубын багш, суралцагчид, цэцэрлэгийн арга зүйч, багш нар, МУИС-Завхан сургууль, Политехникийн коллежийн эмч, багш, оюутан нийт 30 иргэн оролцож мэдээлэл авлаа.

Мөн сургалтад хамрагдсан багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид сургалтаар олж авсан мэдлэгээ цаашид хамт олондоо танилцуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр болсон юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%