Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг мэдээлэл, арга зүйгээр хангах уулзалт зохион байгуулагдлаа.

2018-03-21

Улиастай сумын ИТХ-ын ажлын албанаас төлөвлөгөөт уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтыг Улиастай сумын 6 багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нарын дунд зохион байгуулж тэдний ажлын үр дүнг нэмэгдүүлэх, сайн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, санал зөвлөлдөх зорилгоор зохион байгууллаа. Уулзалтын үеэр хууль эрх зүйн шинэчлэлт өөрчлөлт, хэрэглээ, албан бичиг боловсруулах үеийн нийтлэг алдаа дутагдал зэрэг сэдвүүдээр ИТХ-ын ажлын албанаас мэдээлэл хүргүүлсэн бол Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Долгоржав 12 жилийн ажлын туршлагаа хувалцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%