Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ.

2018-03-21


Улиастай сумын ИТХ-ын дарга Б.Мэндбилэг, Засаг дарга Б.Эрдэнэбаатар болон холбогдох албаны төлөөлөл "Монгол цэргийн өдөр"-өөр Улиастай суманд амьдарч буй ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр ахмад дайчид залуу хойч үеийг эх оронч сэтгэлгээтэй, ахмад буурлуудаа хүндэтгэсэн, төрт ёсоо дээдэлж хариуцлагатай байхыг сургамжиллаа.


Гунгаасүрэнгийн Гоодрог

”Цэргийн гавъяаны улаан тугийн” одонт Ахмад дайчин Гунгаасүрэнгийн Гоодрог 1924 онд төрсөн, 1941 онд цэрэгт татагдаж Дорнодын хилийн 27 дугаар отръядад алба хааж, бага даргын албыг хашиж байсан.1945 онд чөлөөлөх дайнд оролцож Японы цэргүүдийг бут цохиход оролцсон ахмад дайчин. 1947 онд Дорнодын отръядаас шилжин ирж баруун хилийн тулалдаанд оролцсоноор хоёр дайнд оролцсон байна. 1949 он хүртэл 6 жил цэргийн алба хаажээ.

Долгорийн Дэчинсамбуу

Ахмад дайчин, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Долгорийн Дэчинсамбуу 1947 онд төрсөн, Цэргийн тусгай дунд сургууль, Ардын армийн улс төрийн их сургууль төгссөн. 1967 онд цэрэгт татагдаж Дорноговийн хилийн 12 дугаар отръядад алба хааж хилийн цэргийг анх байгуулахад заставд ажиллаж хилчин амьдралаа эхэлсэн. Дорноговийн отръяд, Ховд аймгийн хилийн 5 дугаар отръяд, Баян-өлгий аймгийн хилийн 1 дүгээр отръядад 30 жил ажилласан. Монгол Улсын дархан хилийн аюулгүй байдлыг хангах албанд зүтгэсэнийг төр засаг өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавъяаны одон”, “ Алтан гадас” одон, байлдааны медалиар шагнагдсан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%