Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

"Жаргалтай гэр бүл" хөтөлбөр хэрэгжинэ

2018-03-06

Улсын их хурлын дэд дарга Я.Санжмятавын санаачлагаар Завхан аймагт хэрэгжүүлэх “Жаргалтай гэр бүл” гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт Улиастай суманд 2018 оны 03 сарын 02-05 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад Завхан аймгийн урд болон баруун бүсийн 12 сумын иргэд хамрагдлаа.

Сургалтыг “Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн” ТББ-ын захирал доктор/Ph/, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, сэтгэл зүйч,  судлаач доктор/Ph/ Ө.Байгаль нар удирдан явуулсан юм.

Сургалтаар Улиастай сумаас 12 сургагч багш, гэр бүлийн зөвлөгч бэлтгэгдсэн бөгөөд Улиастай сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, ахмадын байгууллагын төлөөлөл, залуу гэр бүл, иргэний төлөөлөл, мэргэжлийн сэтгэл судлаачийг хамруулсан нь энэхүү хөтөлбөрт онцгойлон анхаарч гэр бүлийн аз жаргалыг сумын хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байгаагийн илрэл боллоо.

Улиастай сумын өрх бүр аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%