Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

“ӨГЛӨӨНИЙ ХҮН” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2018-03-01

“ӨГЛӨӨНИЙ ХҮН” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 
Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “ОЧИРВААНИЙ БОЛОМЖ” НҮТББ-тай хамтран зохион байгуулж буй ӨГЛӨӨНИЙ ХҮН "7:45" анхны лекц, уулзалт 2018.03.01-ний өдөр амжилттай сайхан болж өнгөрлөө. 
Энэ удаагийн хүндэт зочдоор Завхан аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад хамт олноо манлайлан ажиллаж буй удирдах шатны эмэгтэйчүүд оролцсон юм. 
Уулзалтыг “Очирвааний боломж” НҮТББ-ийн тэргүүн Ч.Дэлгэрмаа удирдан зохион байгуулж, “АМЖИЛТ ТАНЫ ГАРТ” илтгэлийг танилцуулан, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар оролцогчдын санал бодлыг сонсож, харилцан ярилцлаа. 
Уг уулзалтаар нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх, тэднийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, мэдээлэл солилцох зэрэгт дэмжлэг үзүүлэх клубүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлж “ӨГЛӨӨНИЙ ЦАГИЙГ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛГОЁ” уриалгад нэгдлээ. 
Цаашид долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 07:45 цагт “ӨГЛӨӨНИЙ ХҮН” уулзалт сумын "Иргэний танхим"-д зохион байгуулагдах болно. 
Дараагийн уулзалт маань "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" тохиож байгаа бөгөөд бид энэ өдрийн уулзалтандаа ахмад, дунд, залуу 3 үеийн төлөөлөл болохуйц зөв хандлагатай бүтээлч, энгийн хэрнээ эгэлгүй 18 ээжийг урьж оролцуулан ажил амьдралынх нь туршлагаас хуваалцаж, дуу хоолойг нь сонсож, хүндэтгэл үзүүлэхээр зорьж байгаа билээ. 
Өглөө эртлэн босож оюуныг дээдлэн зорилгынхоо төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, гэрэлт ирээдүйнхээ төлөө тэмүүлж буй бүсгүйчүүддээ амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%