Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэдийн дунд сургалт зохион байгуулагдлаа

2018-02-08

Цагдаагийн байгууллагаас зохион явуулж буй "Хуулиа мөрдье-21", "Сэрэмжилье-нэгдье" арга хэмжээнүүдийн хүрээнд Завхан аймаг дахь Цагдаагийн газар,  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Улиастай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын Засаг даргын Тамгын газар хамтран Улиастай сумын иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улиастай сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Улиастай сумын 6 багийн 56 иргэн, баг хариуцсан цагдаагийн алба хаагчид хамрагдлаа.

Сургалтаар Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Баярмаа "Архидан согтуурахтай тэмцэх, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдвээр, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбал "Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр, Улиастай сумын ЗДТГ-ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хариуцсан түшмэл Д.Байгалмаа "Худалдаа, үйлчилгээний журмын хэрэгжилт, хүнсний аюулгүй байдал" сэдвээр тус тус мэдээлэл сургалт хийлээ.

Сургалтын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах зорилгоор иргэдийг цагдаагийн алба хаагчидтай хамтран урамшуулалтай эргүүлд гарахыг уриалж эргүүлд гарах сонирхолтой иргэдийг бүртгэн авч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн энэхүү ажлыг зохион байгуулж байна. 

“Алтангадас” одонт Завхан аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2017 оны ажлын тайлангаа Улиастай сумын 6 багийн иргэдэд танилцуулах ажлыг өнгрөгч 1 дүгээр сард зохион байгуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд Улиастай сумын 231 иргэн хамрагджээ. Мөн үеэр Улиастай сумын Жинст багийн ачаалал ихтэй авто замыг нэг чигийн урсгалтай болгох санал асуулгыг иргэдийн дунд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%