Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Бодлогын хороод хуралдлаа

2018-01-15

Улиастай сумын ИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрдсэн 5 бодлогын хороод нь Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сумын ИТХ-ын үйл ажиллагааг чиглүүлэн, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, үр дүнг нь тайлагнахад гол зорилго чиглэлээ хандуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм. Бодлогын хороодыг дараах 5 чиглэлд хуваахдаа ИТХ-ын Төлөөлөгчдийн тойрог, мэргэжил, ажилласан салбарын туршлага зэргийг харгалзан баталсан болно.

          Улиастай сумын ИТХ-ын Бодлогын хороодод:

            “Орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний бодлогын хороо”

            “Төсөв, санхүү эдийн засаг, өмчийн харилцааны бодлогын хороо”

            “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилга хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын хороо”

            “Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний бодлогын хороо”      

“Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хороо”

Өнгөрөгч долоо хоногт дээрх бодлогын хороод тус бүр хуралдан 2018 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Иргэдийн саналыг дээрх чиглэлүүдээр хүлээн авч хамтран ажиллахад нээлттэй тул та ИТХ-ын Ажлын албаны фэйсбүүк, цахим хуудасруу захидал бичин хандаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%