Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Ээлжит VI хуралдаан амжилттай боллоо

2017-12-19

Улиастай сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Баасан гарагт Улиастай сумын нутгийн удирдлагын ордоны иргэний танхимд боллоо. Өглөөний 11:00 цагаас оройн 21:00 хүртэл 10 цаг үргэлжилсэн тус хуралдаанаар Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлого, ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Улиастай сумд 2018 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр арга хэмжээ, Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улиастай сумын 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайлан, 2018 оны төсөв, Улиастай сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Сум хөгжүүлэх сангийн 2017 оны ажлын тайлан, Сумын Амжиргааг дэмжих зөвлөлийн 2017 оны ажлын тайлан зэрэг 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын албанаас зохион байгуулж хийсэн ажлыг ЗГ-ын 89 дүгээр тогтоолын дагуу дүгнэхэд 94,4% буюу "Үр дүнтэй хэрэгжсэн", Сумын Засаг дарга буюу хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 91% буюу "Үр дүнтэй хэрэгжсэн", Сумын Эдийн засаг нийгмийг 2017 онд Хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 95% буюу "Үр дүнтэй хэрэгжсэн" гэсэн үзүүлэлттэй гарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%