Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2017-12-08

Завхан аймгийн Ардын хурлын 1990 оны 05-р сарын 21-ны 03 тоот тогтоолоор Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх байгуулагдсан түүхтэй. Хожим нь 1992 онд Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Түүний Удирдлагын тухай шинэчилсэн хууль батлагдан орон тооны бус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Төмөрбөт 1996 оныг хүртэл ажиллаж байсан юм. 


2016 оны орон нутгийн сонгуулиар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц хуулийн дагуу шинэчлэгдэн зохион байгуулагдаж 2016 оны 10 сарын 08 –нд анхдугаар хуралдаанаа зохион байгуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Мэндбилэг сонгогдон ажиллаж байна. Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтан гэсэн нийт 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 7 тэргүүлэгч, 24 төлөөлөгч нийт 31 төлөөлөгчтэй бөгөөд үүний 6 нь МАН-аас, 25 нь АН-аас нэр дэвшин  сонгогдсон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%