Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын Бодлогын хороодын ажиллах журам

2017-12-08

Улиастай сумын ИТХ-ын Бодлогын

хороодын ажиллах журам

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Сумын ИТХ-ын үйл ажиллагааг чиглүүлэн, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, үр дүнг нь тайлагнахад бодлогын хороодын зорилго оршино.

            1.2. Сумын ИТХ-ын Хороо /цаашид “Хороо” гэнэ/ нь сумын ИТХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр бөгөөд ИТХ-ын хуралдаанаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

            1.3. Хороо нь сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал боловсруулах, урьдчилан хэлэлцэж дүгнэлт гаргах, түүнчлэн хэлэлцэх асуудлынхаа хүрээнд сумын ИТХ-ын хяналтыг хэрэгжүүлэх шийдвэрийг сурталчлах, биелэлтийг зохион байгуулах нийтлэг чиг үүрэгтэй ажиллана.

            1.4. Хорооны ажлыг ИТХ-ын Тэргүүлэгчид зохицуулан зохион байгуулж удирдлагаар хангаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ.

Хоёр. Хорооны бүтэц зохион байгуулалт

2.1. Сумын ИТХ-ын 2016-2020 онд дараах хороотой байна.  Үүнд:

2.1.1   Орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний бодлогын хороо

2.1.2   Төсөв, санхүү эдийн засаг, өмчийн харилцааны бодлогын хороо

2.1.3      Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилга хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын хороо

2.1.4   Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хороо

2.1.5   Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний бодлогын хороо

2.2. Хорооны гишүүдийг сумын ИТХ-ын хуралдааны тогтоолоор томилон чөлөөлөх бөгөөд Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно

2.3. Хороо нь Хуралд жил бүр ажлаа хариуцан тайлагнана

 

2.4. Хороо нь тодорхой асуудал эрхэлсэн ажлын хэсэг, буюу түр хороотой байж болно. Ажлын хэсэг, түр хороог сумын ИТХ-ын дарга захирамжаар томилно.

2.5. Хорооны гишүүнийг сонгогдсон хорооноос гаргах, өөр хороонд оруулах талаарх саналыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд уламжилж ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ.

2.6. Хорооны гишүүд Хорооны ажилтай холбогдсон мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

Гурав. Хорооны бүрэн эрх, эрхлэх асуудал

3.1. Хорооны нийтлэг бүрэн эрх

3.1.1   Сумын ИТХ-д асуудал санаачлан хэлэлцүүлэхээр оруулах

3.1.2   Сумын ИТХ-д өргөн мэдүүлсэн шийдвэрийн төслийн талаар санал дүгнэлт гаргах

3.1.3   Сумын ИТХ-д хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал дүгнэлт гаргах

3.1.5   Сумын ИТХ,..Тэргүүлэгчидтэй зөвшилцсөнөөр эсхүл..өөрийн санаачлагаар  сумын Засаг даргад санал оруулах, сумын ИТХ-ын тогтоол, шийдвэрийг биелүүлэхийг шаардах, биелэлтийг зохион байгуулах

3.1.6   Сумын ИТХ-ын тогтоол, шийдвэрийн биелэлт, сумын ИТХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, санал, дүгнэлт гаргах

3.1.7   Сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон гарсан шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан мэдээ, дүгнэлт зэрэг мэдээллийг холбогдох байгууллага, холбогдох албан тушаалтнаас гаргуулан авах

3.1.8   Сумын ИТХ-ын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон хорооны бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсэг байгуулж ажиллуулах

3.1.9   Сумын ИТХ-ын шийдвэрийн төслийн талаар дүгнэлт гаргахад туслалцаа авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах

3.1.10 Багийн ИНХ-ын ажиллагаанд удирдлага, арга зүйн туслалцаа үзүүлж сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчидтэй санал солилцох, зөвлөлдөх

3.1.11 Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх түүний хэрэгжилтийг дүгнэх

3.1.12 Зайлшгүй тохиолдолд тодорхой асуудлаар ард нийтийн асуулга явуулж, судалгаа дүгнэлт гарган холбогдох дээд шатны хуралд хүргүүлэх

 

3.2.Орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний бодлогын хороо

3.2.1   Бүх шатны хурлын тогтоол, Засаг даргын ажил хэргийн чиглэлээр гарсан захирамж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих

3.2.2   Эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг судалж, дүн шинжилгээ хийх үнэлгээ өгөх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх саналыг судлан үзэж уламжлах, хариу өгөх

3.2.3   Сумын хэмжээнд сахилга, дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцан зөвлөмж өгөх, нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, оршин суугчдын нийгэм соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих

3.2.4   Орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний талаарх гадаад дотоод харилцаа, түншлэлийн асуудлуудад оролцож санал өгөх

3.2.5   Монгол улсын Их хурлаас баталсан “Монгол улсад хүний эрхийг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах талаар зохион байгуулж буй арга хэмжээнд оролцон санал оруулах

3.2.6   Төрийн үйлчилгээний ил тод шуурхай байдлыг хангах, нэг цэгийн үйлчилгээний хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх

           3.3 Төсөв, санхүү эдийн засаг, өмчийн харилцааны бодлогын хороо

3.3.1   Сумын төсөв, орон нутгийн төсөв түүнээс давсан орлого, хөрөнгө оруулалт төрөл бүрийн сангуудын бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах хууль тогтоомжийн дагуу ажиллуулах

3.3.2 Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний хуваарилалт, зохион байгуулалт,, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх

3.3.3   Төсвийн тухай болон хөрөнгө оруулалт, татварын багц хууль, орон нутгийн өмчийн тухай болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, хурлаас баталсан шийдвэрийн гүйцэтгэлийг хангуулах, үр дүнд үнэлэлт өгөх

3.3.4 Орон нутгийн өмчит байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгө бэлтгэх, олж авах шийдвэрт хяналт тавьж, үнэлэлт өгөх

3.4. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилга хот байгуулалт, дэд бүтцийн  бодлогын хороо

3.4.1 Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, дулаан, цахилгаан холбоо, орон сууц, сууц өмчлөгчдийн холбооны үйл

 

 

ажиллагаатай холбоотой асуудал, усан хангамж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, хот тохижилтын хэтийн төлөв байдалд санал дүгнэлт гаргах

3.4.2   Газрын тухай хууль, энэ талаар гаргасан ИТХ, Засаг даргын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, ашигт малтмал, газрын хэвлийг ашиглах талаар санал дүгнэлт гаргах

3.4.3   Зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийг түлхүү хөгжүүлэх талаар санал дүгнэлт гаргах

3.4.5 Барилга, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ, уст цэгийн ашиглалт, засвар үйлчилгээ, Хот тохижилт үйлчилгээ, ОНХС-ийн хөрөнгөөр хийж буй ажлын гүйцэтгэлд  хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх

3.5. Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хороо

3.5.1   Байгаль орчны тухай багц хууль, УИХ, Засгийн газар, бүх шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн хамгаалалтад авах газрын талаар санал дүгнэлт гаргах

3.5.2   Хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх бодлого, хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх

3.5.3   МАА, Газар тариалангийн эрчимжсэн технологийг нэвтрүүлэх талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх

3.5.4   Жижиг дунд үйлдвэрийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хийж буй ажилд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх

3.6. Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний бодлогын хороо

3.6.1   Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгмийн харилцааны чиг хандлагыг тодорхойлох хөтөлбөр чиглэлийг батлахад санал дүгнэлт өгөх, биелэлт үр дүнд дүгнэлт өгөх

3.6.2   Хүн амд төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн талаар судалж, асуудал боловсруулан төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх

3.6.3   Хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар зохиож буй ажилд, хяналт тавих, санал дүгнэлт өгөх

3.6.4   Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны эрх ашгийн төлөө үйл ажиллагааг явуулдаг, төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагуудын

 

 

үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах арга хэмжээг боловсруулан шийдэх

 

3.6.5 Боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө.

Дөрөв. Хорооны хуралдаан,  ажлын зохион байгуулалт

4.1. Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн

4.2. Хороо эрх хэмжээнийхээ асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн санал бодлыг хүндэтгэн, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд тулгуурлана

4.3.Шаардлагатай бол хорооны хуралдааныг холбогдох байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийж болно

4.4. Хороо нь албан бланктай байх бөгөөд түүнийг ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба хариуцан хэвлүүлж өгнө

4.5. Хорооны санал дүгнэлт, зөвлөмжид Хорооны дарга, гишүүд,хурлын тэмдэглэлд хурал удирдсан, тэмдэглэл хөтөлсөн хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулна

4.6. Хорооны санал, дүгнэлт, зөвлөмжийг сумын ИТХ-ын болон тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.7. Хороо нь өөрийн гаргасан санал, дүгнэлт, зөвлөмж, тэмдэглэл болон холбогдох бичиг баримтын бүрдлийг байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу бүрдүүлж архивлан оны эцэст сумын ИТХ-ын ажлын албанд хүлээлгэж өгнө

4.8  Хороод хамтран хэрэгжүүлэхээр асуудлаа төлөвлөж болно

4.9   ИТХ-ын төлөөлөгчид шаардлагатай асуудлаар аль ч бодлогын хороонд орж ажиллаж болно.

 

 

 

УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%