Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Шатрын тэмцээний удирдамж

2017-11-28

УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулах шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан  шатар сонирхогчдын тэмцээний анхан шат буюу Улиастай сумын аварга шалгаруулах шатрын тэмцээний удирдамж

                                                                                                                  

2017.11.27

 

Тэмцээний зорилго: Шатар сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,  харилцан туршлага солилцох.

Тэмцээн болох хугацаа: 2017 оны 12 сарын 01-ний өдөр /Баасан гараг/ 10:00 цаг.

Тэмцээн болох газар: Улиастай сумын нутгийн удирдлагын ордон “Иргэний танхим”.

Тэмцээний дүрэм: Оролцогчдын тооноос хамаарч 7-9 өрөг тоглоно. Техникийн зөвлөгөөнийг тэмцээний  өмнө хийнэ. Тэмцээнийг  программаар, ОУ-ын дүрмийн дагуу шатрын улсын шүүгч П.Түмэнжаргал шүүнэ.

Тэмцээний хураамж: 3000 төгрөг. Тэмцээнд насанд хүрэгчид оролцоно. (Нээлттэй).

Тэмцээний бүртгэл: 2017.11.30 –ны 17:30 цаг хүртэл Улиастай сумын ИТХ-ын ажлын албанд хүлээн авна. /Тэмцээн зохион байгуулагдах өдөр бүртгэхгүй болохыг анхаарна уу/

Шагнал:

·          Эрэгтэй       

1 дүгээр байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж /40,000₮/

2 дугаар байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж/30,000₮/

3 дугаар байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж/20,000₮/

 

·         Эмэгтэй        

                 1 дүгээр байр: УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж/40,000₮/


ЖИЧ: Зөвхөн шагналт байр эзэлсэн тамирчид 2017 оны 12 дугаар сард зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох эрхтэй.

Шатар сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбогдох утасны дугаар:   70462123, 99751115, 99867444

 

 

    Завхан аймгийн                                                   Завхан аймгийн

Улиастай сумын ИТХ                                              шатрын холбоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%