Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаан боллоо.

2017-10-13

Газар нутгийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, Улиастай сумд 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд өөрчлөлт оруулах гэсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудаар Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаан энэ сарын 13-ны өдөр сумын Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанд ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс чөлөөтэй-4, тасалсан-5, ирсэн-22, хуралдааны ирц 70.9 хувьтай оролцлоо. Газар нутгийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлаар Төлөөлөгчид удаан хэлэлцсэний эцэст Богд, Чигэстэй голын ай сав дагуу, Отгонтэнгэрийн аялал жуулчлалын цогцолборын бүс, Улиастай сумын гүний усны нөөцийн цооног орчмын газар зэрэг 788 га талбай бүхий газар нутгийг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг дээд шатны холбогдох газарт уламжлахыг дэмжин шийдвэрлэлээ. Хуралдааны дараа Төлөөлөгчид Улиастай сумын тариаланч, ногоочид, иргэдийн дунд зохион байгуулагдсан "Ургацын баяр-2017" үзэсгэлэн худалдаагаар зочлон тэргүүний ногоочин, хамт олонтой уулзаж тэдний хүсэл тэмүүллийг сонсож, санал бодлоо хуваалцлаа. Мөн өдөр Улиастай сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт харьяалагдах нийтийн эзэмшлийн талбайд агч, хар модны суулгац суулган иргэд, хөдөлмөрчдийг мод тарьж ургуулахыг уриаллаа.   


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%