Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

2017-09-14

Завхан аймгийн ИТХ, Улиастай сумын ИТХ-ын ажлын алба хамтран 2017 оны 09 дүгээр сар 13-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэ үеэр Улиастай сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдын дунд улс төрийн хилс хэрэг, түүний түүхэн үйл явц, хор уршгийг таниулан ойлгуулах, хэлмэгдэгсдийн баатарлаг амьдралыг эргэн дурсах зорилгоор зохион явуулсан Эссе бичлэгийн болон гар зургийн уралдааны бүтээлүүдээр үзэсэлэн гаргаж, тэргүүн байр эзэрсэн суралцагчдад гарын бэлэг гардуулсан юм. Эссе бичлэгийн уралдаанд Улиастай сумын бүрэн дунд боловсролын гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Буянтогтох 1 дүгээр байр,  тус сургуулийн 12б ангийн сурагч Н.Идэрбат 2 дугаар байр, Жавхлант цогцолбор сургуулийн  ангийн сурагч М.Отгонжаргал 3 дугаар байр тус тус эзэлж Дурсамж, “Боролдой” номыг дэлгүүрийн гарын бэлэг, “Бумт” бичиг хэргийн дэлгүүрийн гарын бэлгээр шагнууллаа. Гар зургийн уралдаанд Улиастай сумын Бүрэн дунд боловсролын гуравдугаар сургуулийн  ангийн сурагч н.Ариунболд 1 дүгээр байр,  тус сургуулийн  ангийн сурагч Г.Жаргалсайхан 2 дугаар байр, Жавхлант цогцолбор сургуулийн  ангийн сурагч Ё.Билгүүнтөгөлдөр гуравдугаар байр эзэлж Дурсамж, “Сонор” тоглоомын төвд 2 цаг тоглох эрхийн бичиг, “Бумт” бичиг хэргийн дэлгүүрийн гарын бэлгээр тус тус шагнуулсан юм.

 Мөн энэ үеэр эссе болон гар зургийн уралдааны тэргүүн байрын бүтээлийн эзэд өөрсдөө эссе бичлэг, гар зургаа тайлбарлаж, уншиж сонирхуулсан юм. Түүнчлэн суралцагчдадаа эссе бичлэг, гар зургийн уралдааны удирдамжийг танилцуулж,  уралдаанд идэвхтэй оролцуулсан Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль, Бүрэн дунд боловсролын 3 дугаар сургуулийн хамт олон болон гар зургийн уралдаанд ангийнхаа сурагчдыг идэвхтэй хамруулж санаачлагатай ажилласан Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 2г  ангийн багш Б.Нямцэцэг нарт талархал илэрхийлж “ДУРСАМЖ” хадгалуулсан юм. Мөн энэ үеэр аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ач зээ нарт гарын бэлэг гардууллаа.   








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%