Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

"Нүүдэлчдийн соёлын наадам"-ыг 2017 оны 07 дугаар сарын 23-25 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

2017-06-13

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурын эрэг дээр Монголд анх удаа "Нүүдэлчдийн соёлын наадам"-ыг 2017 оны 07 дугаар сарын 23-25 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нүүдэлчдийн соёлын наадам болох газрыг та бүхэндээ танилцуулж байна. Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах  Улаагчны хар нуур нь Улаанбаатар хотоос 1103 км, аймгийн төвөөс 110 км зайд, Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй. Жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүн нь 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуурт омуль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага хоёр Авгаш нэртэй уул бий. Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн нутгийнхан нь хангайн сувд хэмээдэг. Харин урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь  үзэсгэлэнтэй харагддаг ажээ.
Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй,  хужиргүй байдаг онцлогтой ажээ.

Эх сурвалж: Завхан/МОНЦАМЭ/ http://www.montsame.mn/read/57031

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%