Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

“Унадаг дугуйтай-Улиастай” хөтөлбөрийн нээлтийн үүргэвчтэй аялалд 80 гаруй дугуйчид оролцлоо.

2017-06-05

Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын 2016-2020 оны “Улиастай хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Унадаг дугуйтай-Улиастай” хөтөлбөрийн нээлт 2016-06-03-ны бямба гаригт зохион байгуулагдлаа. Унадаг дугуйг хэрэглээндээ нэвтрүүлсэн иргэд бүхий сум болж, эрүүл мэнд, ногоон хэрэглээ, ногоон эдийн засгийг хөхүүлэн дэмжих замаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хангах зорилго бүхий тус хөтөлбөр “Үүргэвчтэй унадаг дугуйн аялал”-аар нээгдсэн юм.


Аймгийн төв талбайгаас эхэлсэн аялал солооны ам хүртэл буюу нийт 20 км-ын зайд бороо хуртайгаар үргэлжилсэн бөгөөд аялалд аймгийн Засаг дарга Д. Батсайхан, Улиастай сумын Засаг дарга Б. Эрдэнэбаатар тэргүүтэй 80 гаруй дугуй сонирхогчид оролцлоо. Урт замыг туулсан дугуйчид Чигэстэй голын ногоон ширгэнд тухлан үдийн цай зооглож, ойрын зайн бартаат замын уралдаанд хурд хүчээ сорьсон юм.


Унадаг дугуйтай-Улиастай хөтөлбөрийн хүрээнд  Худалдаа үйлчилгээний төвүүд, авто зогсоол, эмнэлэг, дунд сургууль, ААНБ-уудын гадна дугуйн нэгдсэн зогсоол байгуулаад байгаа бөгөөд цаашид ногоон зээлийн үйлчилгээг банкны салбаруудад санал болгож нэвтрүүлэх, авто машингүй өдрийг 4,5,6,7,8,9 дүгээр саруудад зохион байгуулж, унадаг дугуй унагчдын  тоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Унадаг дугуйтай өдөрлөг, аялал зохион байгуулах, шинээр баригдах авто замуудын төлөвлөгөөнд дугуйн зам тусгаж, замын тэмдэг тэмдэглэгээг дүрмийн дагуу байрлуулах зэрэг олон талт ажлыг төлөвлөөд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%