Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Бүх нийтийн гүйлтэд 210 тамирчин оролцлоо

2017-06-02

Бүх нийтийн гүйлтэд 210 тамирчин оролцлоо.

Улиастай сумын ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 1,2-ны өдрүүдийг автомашингүй өдөр болгон зарласан бөгөөд энэ өдрүүдийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөхиүлэн дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний нэг арга хэмжээ болох бүх нийтийн гүйлтийг өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн баасан гарагт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Улиастай сумд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэд нээлттэй оролцож нийт 210 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорисон юм. Тамирчид 40 наснаас дээш эрэгтэй, эмэгтэй, 40 наснаас доош эрэгтэй, эмэгтэй гэсэн 4 төрлөөр Улиастай хотын төв зам дагуу 5км зайд уралдан өрсөлдлөө. Төрөл тус бүрд гаргасан амжилтыг эхний 10 байраар жагсаавал:

40 наснаас доош эрэгтэй төрөлд.

1.       Г.Намхайнямбуу /ГХБХБГазар/

2.       Ц.Насанбат /ББХТөв/

3.       Б.Намжилсүрэн /Иргэн/

4.       Г.Болдбаяр /УАтөв/

5.       Д.Дашням /Ник/

6.       Г.Содномдаржаа /ЭМГазар/

7.       н.Батсайхан /АНЭмнэлэг/

8.       н.Бүтэнбаяр /АТХ/

9.       н.Номындууж /Ник/

10.   Э.Мөнхсайхан /УСИТХ/

40 наснаас дээш эрэгтэй төрөлд.

1.       А.Шаравжамц /АЗДТГ/

2.       Д.Чулуунбаатар /ХАУТ/

3.       Б.Батбаасан /МУИС-ийн ЗС/

4.       Б.Бат-амгалан /АЗДТГ/

5.       н.Энхбуян /ХАУТ/

6.       Г.Бат-амгалан

7.       Л.Ишсүрэн /5-р цэцэрлэг/

8.       Д.Майдарсүрэн /УСЗДТГ/

9.       М.Ганбат /3-р цэцэрлэг/

10.   Н.Бат-Эрдэнэ /ЗӨСҮТ/

 

40 наснаас доош эмэгтэй төрөлд.

1.       Ж.Баянзул /7-р цэцэрлэг/

2.       Ц.Отгонжаргал /Дэвшил сургууль/

3.       Д.Жавзандулам /ГХБХБГ/

4.       н.Бумуу /ЭМГ/

5.       н.Одгэрэл /АНЭмнэлэг/

6.       н.Дарамжав /ЭМГ/

7.       н.Сайханжаргал /АНЭмнэлэг/

8.       Х.Эрдэнэсүрэн /УСЗДТГ/

9.       н.Цэрэнлхам /НДХ/

10.   н.Бямбахүү /3-р цэцэрлэг/

40 наснаас дээш эмэгтэй төрөлд.

1.       н.Цэрэнхүү /6-р цэцэрлэг/

2.       н.Чанцал /3-р цэцэрлэг/

3.       н.Уранбилэг /3-р цэцэрлэг/

4.       н.Цэгмид /7-р цэцэрлэг/

5.       н.Дугармаа /8-р цэцэрлэг/

6.       н.Амгалан /ББХТ/

7.       н.Хандсүрэн /АНЭмнэлэг/

8.       н.Бүжидлхам /3-р цэцэрлэг/

9.       н.Насанжаргал /ХАУТ/

10.   н.Шугар /ХАУТ/

                Тэмцээний төрөл тус бүрд эхний гурван байр эзлүүлэн мөнгөн шагналаар шагнасан бөгөөд Аймгийн БТСГ-аас эхний 10 байранд орсон тамирчдыг “Биеийн тамирын онцчууд” тэмдэгээр шагнаж урамшууллаа. Мөн байгууллага хамт олноо амжилттай зохион байгуулж хамгийн олон тамирчин хамруулсан Л.Баасанжав эрхлэгчтэй 3 дугаар цэцэрлэгийн хамт олон шилдэг зохион байгуулалттай хамт олноор шалгарсан бол, бүх ажилчдынхаа 50% хувийг хамруулж, хувцас жигдрэлтээрээ онцгойрон зохион байгуулалт сайтай оролцсон “Хүмүүний амьдрах ухааны төв”-ийн тамирчид бүгд шагналт байранд орсон сонирхолтой дүн мэдээ гарчээ.

                Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан “Алтан гадас одон”-т Завхан аймгийн цагдаагийн газар,  Аймгийн биеийн тамир спортын газар, Хамт олноо амжилттай зохион байгуулж оролцсон нийт ААНБайгууллагууд, иргэдэд талархал илэрхийлье.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%