Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2017-05-25

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.      

      Улиастай сумын ИТХ, Засаг Даргын Тамгын газар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын талаар санал авах хэлэлцүүлэг”-ийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сумын иргэний танхимд зохион байгууллаа.

        Хэлэлцүүлгийн үеэр иргэд: "Архи  согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл олгохдоо тавигдах шаардлага стандартыг/хот, аймгийн төвийн сум болон бусад сумдуудын нөхцөл байдлыг харгалзан/ хатуу баримталж шаардлага хангасан дэлгүүрүүдэд бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй. Харин тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд эргээд хяналт сайн тавьдаг байх нь чухал. Тусгай зөвшөөрөл авсан дэлгүүрүүд хяналтын явцад зөрчил гаргасан тохиолдолд зөвшөөрлийн эрхийг дахин 3-5 жилээр олгохгүй гэх мэт хариуцлагын тогтолцоог тодорхой оруулах хэрэгтэй. Аль дэлгүүрийг сонгох нь үйлчлүүлэгчдийн асуудал. Архи согтууруулах ундаа авах гэж зорьсон иргэн бол зайнаас үл хамааран сонгож авдаг. Тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн сумын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан албан тушаалтныг оруулах шаардлагатай. Журмын 6 дугаар зүйлийн 6.2 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийн хүчингүй болгохдоо хууль хяналтын байгууллагын дүгнэлт саналыг харгалзан нягталж үзнэ” гэж заасан боловч мэргэжлийн байгууллагын саналыг харгалзахгүйгээр шууд тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалдаг.  Сумын Засаг даргын тамгын газар, мэргэжлийн хяналтын байгууллага тухайн дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгох саналыг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байтал шаардлага хангаагүй өөр дэлгүүрт олгосон байх шударга бус зүйл байдаг. Тусгай зөвшөөрөл авах шаардлага хангасан боловч авч чадаагүй иргэд энэ тухай гомдлоо хаана гаргах вэ? Мөн буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллагын ажилтанд ямар хариуцлага тооцох талаар журамд заалт оруулах хэрэгтэй..." зэрэг саналуудыг хэлсэн юм.

     Хэлэлцүүлэгээс гарсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн аймгийн ИТХ-д уламжлах ажлыг сумын ИТХ-ын ажлын алба зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%