Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ “ЭЛСЭН ЦАГ” МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-15

Завхан аймгийн прокурорын газраас Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улиастай сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах "Элсэн цаг” мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Сургуулийн харьяа  Завхан сургууль, Соёл Урлагийн Их Сургуулийн харьяа Хөгжим бүжгийн коллеж, Политехникийн коллежийн оюутан, сурагчид оролцлоо.

             Оюутан, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох гарын авлагаар хангах ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль зэрэг 200 гаруй брошур, санамж, зөвлөмж, гарын авлага бусад холбогдох материалуудыг  оюутан сурагчдад хүргүүлж, хууль сурталчилна ажиллалаа.

             "Элсэн цаг мэдлэг сорих танин мэдэхүйн тэмцээнийг  аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Ц.Эрдэнэтуяа,  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг хариуцсан хяналтын прокурор Б.Төрболд,   Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, а/х Ж.Баярмаа, Улиастай сумын Жинст багийн хэсгийн байцаагч д/ч Ч.Пүрэвжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн харьяа  Завхан сургуулийн баг тэмцээний тэргүүн байрыг эзэлж амжилттай оролцлоо.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%