Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын хаанаас ч утасгүй интернэтэд үнэгүй холбогдох боломж бүрдэж эхэллээ

2017-05-04

АНУ-ын цэрэг, дайны тагнуулын зориулалтаар 1969 онд анх бий болсон ИНТЕРНЭТ өдгөө дэлхий нийтийг аалзны тор мэт хэрж, мэдээллийн зах хязгааргүй, өргөн уудам сүлжээг бий болгоод байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу нээлтийн тоонд зүй ёсоор багтах ИНТЕРНЭТ орчин цагийн техник технологийн дэвшлийг тодорхойлж байна. 2010 оны мэдээллээр дэлхийн нийт хүн амын 22 хувь нь интернэтийн байнгын хэрэглэгч болж, өдөрт нэг тэрбум компьютераас Google-ийн хайлтын системд холбогдож, Youtube-д хоёр тэрбум видео үздэг гэнэ. Харин Фэйсбүүк хэрэглээгээрээ манай улс дэлхийд дээгүүрт жагсдаг.

Тэгвэл улиастай сумын иргэд хүссэн газартаа суугаад утасгүй интернэтэд холбогдож, хүссэн мэдээлэлээ унших боломжтой болж эхэллээ. Энэ бол Улиастай сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цахим Улиастай” Хөтөлбөрийн үр өгөөж юм. Тус хөтөлбөрийн дагуу албан байгууллагуудад Мобикомын wifi цацагч байрлуулснаар бүхэлдээ интернэт орчинтой болох ажээ.

Энэхүү 4mb-ын хурдтай утасгүй интернэтийг ашиглахын тулд мобиком эсвэл юнителын хэрэглэгч байх хэрэгтэй бөгөөд мобикомын хэрэглэгч дата эрхтэй, харин юнителын хэрэглэгч дата карттай байх хэрэгтэй юм байна. Одоогийн байдлаар Аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ болон 5 баг, Нэгдсэн эмнэлэг, БОАЖГазар, МСҮТ, Төв талбай, МУИС-ын Завхан сургууль гэсэн байгууллагууд мобикомын утасгүй интернэтийг тавьж wifi орчин бүрдүүлээд байна.

Утасгүй интернэтэд холбогдох газруудыг зургаар үзүүлэв:



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%