Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хvнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны 67 км хатуу хучилттай замын хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ

2017-05-04

Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км хатуу хучилттай авто зам барих асуудал анх 2012 оноос л эхэлсэн билээ. Тосонцэнгэл талаасаа 114 км хатуу хучилттай замын хөрөнгийн асуудал Засгийн газрын 2015 оны 7 сарын 27 ны өдрийн 309 тоот тогтоолоор шийдэгдэж АСЕМ ийн veр гэрээ байгуулагдаж Хятадын засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох херенгеес санхvvжvvлэхээр шийдвэрлэгдсэн. Уг зам барих ажил 2016 оны намраас эхэлсэн юм.

Харин Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хvнд бэрхшээлтэй нехцелд тооцогдох Загастайн давааны хэсгийг хамарсан 67 км хатуу хучилттай замын ажил 2012 оны 5 сарын 15 ны өдөр гэрээ байгуулагдаж эхэлсэн боловч хөрөнгийн асуудлаас шалтгаалан зогсоод байсан билээ.  Тус ажилд шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг 2016 оны 8 сарын 18 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн бол авто замын 41,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээр хийж уг зээлээс 24,9 сая ам долларыг хэмнээд байсан юм. Харин уг асуудлыг 2017 оны 05-р сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргаснаар эцэслэн шийдвэрлэгдлээ. Ийнхүү барих компанийн сонгон шалгаруулалт болон гэрээ хэлэлцээрийг зохион байгуулах хугацааг тооцож үзвэл оройтлоо гэхэд 8 сард замын ажил эхлэхээр болж байна. Улиастай хот Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдох нь цаг хугацааны л асуудал боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%