Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

“ЗАЛУУЧУУДЫН УТГА УЧИРТАЙ ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-04-26

"Иргэний Боловсролын Төв", "Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар"-аас хамтран "Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь" сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид болон орон нутгийн залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн болон үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд залуучуудын оролцоог хангах чадварыг дээшлүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд уг сургалтанд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын залуучууд, иргэдийн хурлын төлөөлөгчид, ажилтнууд зэрэг залуучуудын төлөөлөл хамрагдсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%