Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2017-04-17

Сумын ИТХ-ын ажлын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг тус төслийн багийнхантай хамтран Улиастай сумын Иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд  Улиастай сумын Жаргалант, Чигэстэй багуудаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон багийн иргэд нийт 14 иргэн хамрагдсан бөгөөд цаашид Жинст, Богдын гол, Өлзийт, Товцог багуудад тус сургалтыг зохион байгуулах юм.

Уг сургалтаар ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Пүрэвжаргал, сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнхсайхан, сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Оюунцэцэг, Б.Ганбаатар нар төслийн танилцуулга, хууль тогтоох явцад иргэдийн оролцоо, цахим хэлэлцүүлгийн системийн танилцуулга, системийн хэрэглэгч болох, бүртгүүлэх, нэвтрэх тухай, супер хэрэглэгчийн үүрэг оролцоо, сэдвүүдээр хичээл зааж мэдээлэл хүргэлээ. Харин сургалтанд хамрагдсан иргэд хуулийн төсөлд санал өгөх үйл явцыг туршиж, цахим хэлэлцүүлэгт оролцох талаар дадлага ажил хийж, ном гарын авлага материалаар хангагдсан юм. Сургалтанд хамрагдсан иргэд цахим засаглалыг анхны супер хэрэглэгчид болж цаашид тус бүр 20 иргэнд энэхүү мэдээллийг хүргэж цахим засаглалаар дамжуулан хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар болов. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%